НИЙГЭМ
Монгол-Хятадын хилийн боомтууд маргааш, нөгөөдөр АМАРНА

Энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт буюу маргааш, нөгөөдөр бүх нийтийн амралт тохиож буй. Учир нь энэ сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм.
Эдгээр өдрүүдэд бүх нийтээрээ амрахаас гадна автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.
Мөн хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд эдгээр өдрүүдэд амрах юм байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.