УЛС ТӨР

О.Баасанхүү: Монголдоо анхдагч “Усан бассейн”-тай цэцэрлэг бариулж байна

О.Баасанхүү Орхон аймгаас өнгөрөгч 2016 онд МАХН-аас УИХ-д гарч гишүүн болсон билээ. Тэрбээр Эрдэнэтийн тойргоо хамгийн их эргэдэг хүнээр тодорсон. Энэ удаад өөрийн тойрогтоо улсын төсвийн хоёр тэрбум төгрөгөөр усан бассейнтай цэцэрлэг бариулж байгаа юм байна. Энэхүү цэцэрлэг нь улсдаа анхдагч усан бассейнтай цэцэрлэг болж буй гэдгээрээ онцлогтой гэдгийг тодотгожээ.

Энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа “Өөрийн тойрогт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ бассейнтай цэцэрлэг бариулж байгаа билээ. Энэхүү цэцэрлэг нь Монгол Улсад цорын ганц улсын бассейнтай хүүхдийн цэцэрлэг болж үйл ажиллагаа явуулах юм. Хүүхдүүд маань нээлтээ тэсэн ядаж хүлээж байна” хэмээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button