“Boeing” нисэхийн компаниудын хохирлыг барагдуулж 443 сая ам.доллар төлнө

Нэгдүгээр сарын 5-ны өдөр “Alaska Airlines” компанийн Boeing 737 Max 9 загварын онгоцны хаалга нислэгийн дундуур салж унасан. Үүний дараа АНУ дахь нислэгийн компаниуд гурван долоо хоногийн турш загварын онгоцоор нислэг үйлдээгүй юм.
Ийм учраас тус хугацаанд учирсан хохирлыг барагдуулахын тулд “Boeing” компани нисэхийн компаниудад 443 сая ам.доллар төлөх болжээ. Тус компани лхагва гарагт /2024.04.24/ санхүүгийн тайлангаа нийтэлсэн байна.

“Boeing”-ийн энэ жилийн нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаас харвал өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдал багасжээ.
Тодруулбал 2024 оны эхний улирлын алдагдал нэгж хувьцаа бүрд 1.13 ам.доллар буюу нийтдээ 388 сая ам.доллар хүрсэн байна. Харин өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд “Boeing” 440 сая ам.доллар алдагдалтай ажилласан юм.
Орлогын хувьд өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралтай харьцуулахад 8 хувь буюу 1.4 тэрбум ам.доллароор буурч 16.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нэгдүгээр сарын 5-ны явдлаас гадна хэд хэдэн асуудал “Boeing” компанид тулгараад байгаа юм. Ямар асуудлууд тулгарсныг доорх линкээр уншаарай.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.