Нийгмийн

ФОТО: Орцны шат цөмөрч, хүн гэмтжээ

Орон сууцны орцны шат цөмөрч хүн даруулсан хэрэг Дархан-Уул аймагт гарчээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 207 дугаар байрны 4 дүгээр орцны нэгдүгээр давхарт шатны марш доош цөмөрч нэг хүн дарагдсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу очход тус байрны оршин суугч Т /34 настай эмэгтэй/ нь гэрээсээ гарч явахад шатны марш цөмөрч барилгын хийцэд дарагдсан байсныг Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Шинэшагай, дэд ахлагч Б.Даваажаргал нар гаргаж, эмнэлэгийн байгууллагад хүргэжээ.

Тухайн иргэний биеийн байдал хэвийн, бүсэлхий, хөл хэсгээрээ хөнгөн зулгарсан байдалтай байна гэсэн мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дархан сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газар шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Урьдчилсан байдлаар тус байрны зоорийн давхарт алдагдсан ус, чийгний улмаас шатны бэхэлгээний хэсэг чанар байдлаа алдаж шатны хэсэг нурсан байж болзошгүй байгаа юм. Нуралтын үед тус байрны бохирын хуванцар хоолойд гэмтэл гарсныг засварлаж, тухайн орцонд төмөр хийцийн түр шатыг /тавцан/ хийжээ.

Эх сурвалж. ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button