УЛС ТӨР

МАН: Орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн ГУРВАН тусдаа хууль өргөн барина

УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Өнгөрсөн баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 26:50 хэлбэрээр сонгууль явуулах хувилбарыг дэмжсэн. Үүнийг бүлгийн хурлаар өнөөдөр /2019.12.02/ эцэслэн хэлэлцэж мэдээлэл өглөө.

Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан: “Ажлын хэсэг хоёр жил ажиллаж байна. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулиудыг 2015 онд нэгтгэснээр 2016 онд хуулиудыг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд гурван өөр онцлогтой сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүй гэдэг нь амьдрал дээр гарсан. Тиймээс УИХ-ын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн гэсэн гурван тусдаа хууль өргөн баригдахаар болсон. Тогтолцооны хувьд 50+26 гэснийг хуульд тусгаж байгаа. Шууд сонгоно гэдэг нь мажоратор тогтолцоо.

Энэ тогтолцоо дотроо ТАВАН янз байна. Нэгд: Улс нэг тойрог, Хоёрт: Бүс нэг тойрог, Гуравт: Аймаг нэг тойрог 2008, 2012 онд энэ хэлбэрээр сонгууль явуулсан.  Дөрөвт: Жижиг торйог буюу одоогийн жижиг 76, Тавд:  одоогийн бидний өргөн барьж байгаа том жижиг мажориатор тойрог буюу холимог тогтолцоо.

50 гишүүн нь тойрогт нэр дэвших бол улс төрийн намууд 26 нэр дэвшигчийг улс даяар нэр дэвшинэ. Сонгогч улс нэг тойрогт орж ирсэн 26 нэр дэвшигчээс нэг хүн, тойргийн нэг хүн гэж хоёр хүн сонгоно. Өмнө нь бид нам дугуйлдаг байсан бол энэ удаад нэр дэвшигчийг сонгож, хамгийн олон ард түмнээс санал авсан хүнийг эрэмбэлэнэ. Жишээлбэл, улс төрийн намууд 26 хүртэл хүн нэр дэвшүүлсэн хүнээс нийт сонгогчдын хэдэн хүний санал авсан, авсан саналаараа эрэмблэгдэж гишүүнээр сонгогдоно гэсэн үг” гэлээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: “Сонгуулийн хуулийг сонгогчдын эрх ашгийг хамгаалж гаргах ёстой. Энэ бол Сонгуулийн хуулийн зорилго. Тийм учраас энэ цахим орчин дахь тодорхой хязгаарлалтыг хийж байгаа юм.  Зөвхөн хуурамч бүртгэлээс нөлөөлөх оролдлогыг зогсоох гэж байгаа учраас иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд огтхон ч халахгүй” гэв.

Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.

-Сонгуулийн хуулинд цахим орчинтой холбоотой өөрчлөлт орж байгаа юу?

-Энэ талаар заалт орж байгаа. Сонгуулийг шударга хийх зарчим улс  орнуудын тусгаар тогтнолын асуудал. Тиймээс фейсбүүк компанийн төлөөлөл гурван удаа Монголд айлчилж энэ талаар анхаарахаа хэлсэн.

-Сонгуулийн сурталчилгааны асуудал хуулинд хэрхэн тусч байгаа вэ?

-Сурталчилгааг бид аль болох  зардал өртөг багатай, нэр дэвшигч нарыг гарааны ижил нөхцлөөс гаргах бололцоог хангая гэж байгаа.  Сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлыг жаахан цэгцлэхээр зорьж байна. Сонгуулийн сурталчилгаа ер нь 21 хоног л байгаа.  Гэхдээ одоогийн энэ өргөн баригдаж байгаа хуулиар сонгуулийн үнэмлэхээ гардаж авснаар сурталчилгаагаа шууд эхлэх бололцоог нээж өгч байгаа.  Энэ УИХ-ын сонгууль дээр сурталчилгааны 2-3 хоног нэмэгдэхээр байна.

-Мандатын тоон дээр өөрчлөлт орох уу?

-Бид 50:26 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Тийм учраас одоогийн жижиг 76 тойрог дээр хөдөлгөөн орно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-20 13:26

Prix Officiel Cialis Belgique Tinnitus Propecia Generico [url=http://cialibuy.com]Cialis[/url] Lasix In Canada

Kelgreelm
Kelgreelm
2020-01-26 16:57

Synthroid 125 Mcg No Rx [url=http://cialibuy.com]cialis 5 mg best price usa[/url] Precio Levitra Tabletas Cialis Altabax And Keflex

Холбоотой мэдээ

Back to top button