Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Дэлхийн хамгийн царай муутай нохойг шалгаруулжээ

Дэлхийн хамгийн царай муутай нохойг шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2024.06.21/ АНУ-ын Калифорни мужид явагджээ.

Тус тэмцээнд АНУ-ын Орегон мужийн оршин суугч Анн Льюисийн Вуайлд Тинг нэртэй Бээжин үүлдрийн нохой ялсан байна.

1988 оноос хойш зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь нохдыг шоолох бус харин дэлхий дахинд тэднийг хөөрхөн гэдгийг харуулах зорилготой гэж албан ёсны вебсайт дээрээ бичжээ.

Тэмцээний ялагч болсон Вуайлд Тинг 5 мянган ам.доллар болон Нью-Йорк хот руу аялах эрх хожсон байна. Найман настай Вуайлд Тинг тус тэмцээнд таван удаа оролцож, сүүлийн гурван жил дараалан хоёрдугаар байрт орсон юм.

Энэ жилийн арга хэмжээнд шүүгчээр оролцсон Фиона Ма тэрхүү Бээжин үүлдрийн нохой бууж өгөлгүй олон удаа оролцсоныхоо хариуд хожиж чадлаа гэж хэлжээ.

Тэрбээр “Associated Press” агентлагт “Тэмцээнд ялалгүй үргэлж хоёрт орж ирсэн нь бидний сэтгэлийг хөдөлгөсөн гэж бодож байна. Тэр үнэхээр ялах эрхтэй байсан” гэсэн юм.

Эх сурвалж: Time

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button