Нийгэм мэдээ

Хар тамхины эмчилгээний үр дүн 5 хувийн эдгэрэлтэй байна

Мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр маргааш буюу зургаадугаар сарын 26-ны өдөр тохионо.

Мансууруулах бодис бол хүссэн үедээ хэрэглээд, хүсээгүй үедээ хаяж болдог зүйл биш. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр гурван минут тутамд нэг хүн хар тамхи, мансууруулах бодисын улмаас амь насаа алдаж байна.

Хар тамхинд донтох эмгэгтэй эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүн дэлхийн хэмжээнд 5%-ийн эдгэрэлтэй байна. Хар тамхи бол зугаа цэнгэл болгон сонирхоод өнгөрөх зүйл биш, оюун санаа, эрүүл мэнд, санхүүгийн хараад байдалд оруулах хар мөртэй цагаан тахал юм.

Хүн ямар ч төрлийн мансууруулах бодист донтох нь түгээмэл бас амархан байдаг. Учир нь хүн анх тамхи татах, архи уухдаа ханиалгаж, хахаж цацах, бөөлжих зэргээр бие махбод нь эсэргүүцдэг ч уг бодист амархан дасаж донтдог. Мансууруулах бодис нь мөн адил үйлчилгээтэй боловч гүн гүнзгий үйлчилдэг “Чимээгүй үхэл”.

Үүнд анх өвчин шаналал үгүй болж, бүх зүйл сайхан мэтээр төсөөлөгдөн, хүний бүхий л мэдрэхүй тун сайхнаар ажиллаж, идэвхтэй болж, өвчин зовуурь үгүй болон улмаар мансуурлын байдалд орно.

Харин үйлчилгээ нь дуусаж, бөөлжис цутгах, толгой өвдөх, суулгах мэт шинж тэмдгүүд илрэх ба даамжирвал бүх бие янгинан өвдөж, улмаар ээлжит хэрэглээгээ бие махбод шаарддаг “Шарталт”-ын зовлонд өөрийн эрхгүй гулсан орно. Гэвч ийм хор уршигтай, үр дагавартайг хүн бүр мэддэггүй нь харамсалтай.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button