Нийгэм мэдээ

Буйр нуураас хясаа түүсэн тохиолдолд хариуцлага тооцно

Буйр нуураас хясаа түүж, чанаж идэж болохгүйг Экологийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Учир нь нас биед хүрсэн хясаа ойролцоогоор 190 литр усыг таван цагт цэвэршүүлдэг аж. Иймээс буйр нуураас хясаа түүсэн тохиолдолд хариуцлага тооцохыг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа, дэлт танан хясаа нь Монгол орны улаан номонд оржээ. Мөн Монголд танан хясаа Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг. Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1000 грамм жинтэй бодгалиуд элбэг таардаг. Шохойлог бодисоос тогтсон хатуу хавтас нь нуур, голын ёроолын элсэнд шигдэн амьдрахад зохицсон. Хавтасны завсраар цухуйх булчинлаг хөлөөрөө алгуурхан хөдөлж шилждэг. Хясаа тайван үедээ хавтсаа нээж, биеэ хамгаалахдаа булчингууд нь идэвхтэй ажиллаж хавтсаа хаана.

Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг. Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг байна. Эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог.

Авгалдайн шатандаа загасны заламгайд празитлан өсч, бие гүйцээд нуур, голын хүчилтөрөгчөөр баялаг ёроолын хэсэгт маш олон жил амьдардаг гэсэн мэдээ баримт бий.Өсөлт удаантай. Нуураас агнаж буй загасны тороор шүүгдэн хорогдохоос гадна усны бохирдол, хатаж ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр тоо толгой нь ховордож байгаа тул бид хайрлан хамгаалах ёстойг судлаачид анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Монголын хамгийн гоё нуур.

Зочин
Зочин

Хамгаалах нь чухал.

Зочин
Зочин

Хясаан мах хортой л гэдэгдэээ монголчуууд дээр үеээсэээ хужаагуууд хогч иднэ

Back to top button