Нийгэм мэдээ
Өнөөдрөөс эхлэн гурав хоног архи худалдаалахгүй

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/745 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй.

Мөн Монгол Улсын Их хурлын сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд амрахаар зохицуулалт хийгдээд байна.
Б.ХАШ-ИЛД




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.