Нийгэм мэдээ

Хэнтий аймагт цэн тогоруу судлах төв байгууллаа

Хэнтий аймагт Хурхын байгаль орчин судалгааны олон нийтийн хүрээлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэллээ

Хэнтий аймгийн Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар нь дэлхийд ховордож буй хэд хэдэн зүйлийн тогорууны үржлийг тэтгэж, нүүдлийн үед нь маш чухал амрах газар болдог байна.

Энд цэн тогорууны 70 гаруй үржлийн хос өндөглөн зусдаг агаад цэн тогорууны Ази дахь хамгийн өндөр үүрлэх нягтралтай бүс нутаг юм. Иймд Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Олон улсын тогорууны сангаас Байгаль орчны яамтай байгуулсан урт хугацааны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тогоруу болон экосистемийн урт хугацааны мониторинг судалгааг тогтмол явуулж, мөн нутгийн иргэдэд чиглэсэн төрөл бүрийн сургалт, уулзалтыг зохион байгуулсаар иржээ.

Улмаар төв хэсэгт орших Хулст толгойн бэлд судалгаа, олон нийтийн төв барьж, судлаачид судалгаагаа хийж, нутгийн иргэдэд чиглэсэн экологийн боловсрол олгох сургалт, уулзалтууд зохион байгуулах юм байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2024-08-23 09:16

Энэ нутагт цав цагаан тогоруу байдаг.

Зоч
Зоч
2024-08-23 09:16

Цагаан тогоруу наад нутагт чинь байдаг

Back to top button