Бизнес мэдээ
Пицца хат Эрдэнэт хотод шинэ салбар нээхтэй холбоотой хамтран ажиллахыг урьж байна
“Таван Богд Фүүдс Пицца” ХХК нь үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхээр Эрдэнэт хотод "Pizza Hut" брэндийн шинэ салбарын байршлын судалгаа хийж байгаа тул үйлчилгээний талбай түрээслүүлэх байгууллагатай хамтран ажиллана.
Түрээсийн талбайд тавигдах шаардлага:
- Байршил: Зам дагуу үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийн 1 давхар
- Хэмжээ: Талбайн хэмжээ 200м2 орчим
- Таазны өндөр: Тааз, дам нуруунаас 3м-с багагүй өндөр
- Орц, гарц: Үйлчилгээний болон арын хаалга гарган ашиглах боломжтой
- Хаяг фасад: Гадна хаяг лого, фасадны хийцлэл хийх боломжтой
- Инженерийн сүлжээ: Төвийн шугам сүлжээнд холбогдсон, 380В орсон, 100КВТ багагүй хүчин чадалтай
- Гэрээний хугацаа: Түрээсийн гэрээний хугацаа - 10 жил
Хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд дараах материалуудыг бүрдүүлэн и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Үүнд:
- Тухайн объектын мэдээлэл, план зураг
- Байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар
- Гадна харагдац зураг болон объектын зураг
Хамтран ажиллах саналыг 2024 оны 9 сарын 8-ны өдрийг хүртэл, [email protected] болон [email protected] и-мэйлээр хүлээн авна.
Утас: 80001696, 95119636
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.