"Анх цөөн тооны чацарганы мод тарьж, эхэлсэн бол одоо 1000 гаруй модтой болсон"
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Түдэвренчин хоёр га талбайд 2000 гаруй мод тарьжээ.
Тэрбээр, хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх зорилгоор хоёр га талбайд хоёр өөр төрлийн мод тарьж байжээ. Анх хэдхэн ширхэг чацарганы модтой эхэлж байсан энэ талбай одоо 1000 гаруй чацарганы модтой болж, өргөжин тэлсээр байгаа аж. Бороо хур ихтэй жилүүдэд жимсний ургалт сайн байдаг бөгөөд чацарганы мод бол арчилгаа багатай мод аж.
Т.Түдэвренчин гуай хэлэхдээ "Чацаргана өөрөө цэвэр витамин С шүү дээ. Тиймээс хүмүүсийг ирээд чадахынхаа хэрээр түүгээд, аваад яваарай гэж хүн бүрд хэлдэг" гэлээ.
-Чацарганы талаар нэмэлт мэдээлэл-
Чацаргана нь эмчилгээний гойд ач холбогдолтой болох нь тогтоогдсон бөгөөд тодруулбал чацарганы холтосны хиппофан хэмээх бодис нь өмөн үүгийн эсийн өсөлтийг сааруулдагийг 1950-аад онд тогтоожээ.
Үүнээс гадна цацраг идэвхжүүлэлтээс хамгаалах үйлчилгээг үзүүлдэг байна. Байгаль хамгаалах зорилгоор Канад, Япон, Их Британи, Энэтхэг, Хятад, Пакистан зэрэг орнууд ашиглаж байна. Энэ ургамал гэрэлд дуртай хангалттай чийгтэй хөнгөн хөрсөнд ургадаг. Чацарганыг хавар эрт болон намрын эхэн сард тарихад тохиромжтой. Хэрэв хүнд хөрстэй газарт тарихаар болбол хүлэрт хольж хөнгөн хөрсийг урьдчилан бэлтгэдэг байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.