Нийгэм мэдээ

Бохирын цооног руу 10 тонн "ажилласан" масло асгасан хэргийг шүүхэд шилжүүллээ

2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр нийслэл хотод даяар өмхий үнэр тархсан. Хэвлэл мэдээллийнхэн болон холбогдох мэргэжлийн байгууллагууд тухайн чиглэлд өдөржин ажилласны эцэст Налайх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэдэг “Эко стандарт петролиум” компанийн ажилтнууд хаягдлаа бохирын шугамын худаг руу асгасныг тогтоосон.

Тэгвэл “Эко стандарт петролиум” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн байна.

Тус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлжээ.

Б.ХАШ-ИЛД 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button