"Хөглөрсөн навчаар олон төрлийн ашиг тустай бордоо бэлтгэж болно"
Намар болоход ой мод ногоон нөмрөгөө тайлдаг. Өнгө будгаар алагласан навчсыг харин хаман авч шатаах тохиолдлууд олонтаа. Намрын энэ цагт нэг ширхэг шатсан навч нэжгээд талбайг түймэрдэх зэвсэг болдог учир дутуу үнэлж болохгүй аж.
Учир нь газар хөглөрсөн модны навчсыг шууд шүүрдэж хаялгүй, хамж шатаалгүй түүж аваад муудаж доройтсон хөрстэй газарт дэвсээрэй. Эсвэл тарьсан модныхоо нүхэнд хийх боломжтой. Учир нь навч ялзрахдаа биомасс үүсгэж хөрсний үржил шимийг сайжруулан, хөрсийг элэгдэхээс хамгаалж чаддаг. Нэг ёсондоо үнэгүй боловч ашиг тустай бордоо болно. Навчинд бактериуд үржиж, хөрсөнд нэвтрэн ургамалд шингэж, үржил шимт давхаргыг үүсгэдэг байна. Мөн навч ашиглан олон янзаар бордоо бэлтгэх ч боломжтойг Экологийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.