Казахстаны ерөнхийлөгчийн айлчлалаар шатахуун импортлох асуудлыг хөндөх үү
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр есдүгээр сарын 20-21-ний хооронд Казахстан улсад болсон Дэлхийн нүүдэлчдийн тоглолтын нээлтэд оролцсон билээ. Энэ үеэрээ Казахстан болон Дундад Азийн орнууд болон Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлын талаар ярилцжээ. Түүнчлэн Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев манай улсын ерөнхийлөгчийн мэндчилгээний хариуд Монголд айлчлах хүсэлтээ илэрхийлсэн нь анхны удаа биш юм.
2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцох үеэрээ Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ хоёр орны төрийн тэргүүн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлж, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлын хөндөж, Монгол Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025 он хүртэл эрчимжүүлэх асуудлаар санал солилцсоныг айлчлалын үеэр ажил хэрэг болгох тов бий.
Айлчлалын талаар 9 дүгээр сард албаны эх сурвалжаас тодруулахад Монголын талаас айлчлалын албан товоо гаргах ёстой гэсэн хариуг өгч байсан бол өнөөдрийн байдлаар Казахстаны ерөнхийлөгч 10 дугаар сард манай улсад айлчлах нь тодорхой болсон гэв.
Казахстаны Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр манай талаас шатахууны импортын асуудлыг хөндөж магадгүй байна. 2022 онд Касым-Жомарт Токаев ерөнхийлөгч болсноосоо хойш өмнөх ерөнхийлөгчийн эрх мэдэлд очоод байсан газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн асуудлыг жигдэлж, нээлттэй болгосон бөгөөд тус улсын газ, газрын тосыг хариуцсан томоохон компани болох “QazaqGaz”-н гүйцэтгэх захиралуудыг сольсон юм. Мөн шатахууны үнийн өсөлтийг боломжит түвшинд аваачих асуудлыг тухайн үеийн эрчим хүчний сайддаа үүрэг болгож байсан билээ. Цаашид манай улс ОХУ-ын шатахуунаас хамааралтай байдлыг халах зорилгоор уг асуудлыг улс төрийн түвшинд хэлэлцэх бололтой.
Өнөөдрийн байдлаар Казахстан улсад 1 литр шатахууны үнэ 38 рубль бол ОХУ-д нэг литр шатахууны үнэ 58 рубль байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын нутгаар заав�##� дайрна. Оросууд зөвшөөрөхгүйэ, амны гарз.
Битгий боол царайлаад байнаарай, үхэр минь.
Хятадаар ирүүлэх зам бий. Машинаар зөөнө.
Казахстанаас төмөр замаар Хятадын нутгаар дамжуулан шатахуун оруулж ирэх боломж бол байгаа, бас машинаар ч гэсэн их биш зайнд төмөр замаас шилжүүлэн ачих оруулах боломж бий.Манайх сайн ажиллах ёстой.
А ль а льны нь л зэрэгцүүлээд судлах хэрэгтэй, Казак аас бинзен авах хэрэгтэй. А лийн болгон а луулах гэж бгаа хонь аятай Оросоос уяатай байдгийн ?!
Тийм биз дээ...
Казахстанд шатахуун их хямд юм билээ