Нийгэм мэдээ

Нэг цэнэглэлтээр 500 км явдаг угсраа автобус 115 хүний багтаамжтай

БНХАУ-ын “Yutong” компаниаас худалдаж авсан угсраа 20 автобус нийтийн тээврийн Таван шар-Офицерцуудын ордон–Таван шар маршрутад үйлчилгээнд гарлаа.

“Yutong U18” загварын угсраа автобуснаас нийт 30 ширхгийг худалдаж авснаас 20 нь үйлчилгээнд гараад байгаа нь энэ юм.

Автобусны үзүүлэлтийн тухайд, 18 метр урт, 115 зорчигчийн багтаамжтай, 563 к.Вт чадалтай батерейтай, нэг цэнэглэлтээр 500 км явах боломжтой. Нийт өндөр нь 3.19 метр, таазны өндөр нь 2.29 метр, өргөн нь 2.5 метр.

Үлдсэн 10 автобус нь тун удахгүй Монгол руу тээвэрлэгдэнэ гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэдийг нь цохисон бэ хөө нямкаааа ? Тайлан ?

Иргэн
Иргэн

Богинохон уулзвартай ,талбай багатай буудалтай юм бж суналзсан юм давхиулаад...эд нар ийм тэнэг юм уу...эсвэл цаанаас нь хэрэглээнээсээ шахаж бгаа болохоороо наашаа шахаад бдаг юм уу

Холбоотой мэдээ

Back to top button