Нийгэм мэдээ

"Ялгаварлан гадуурхсан" талаарх мэдээллийг цахимаар хүлээн авч эхэллээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тэгвэл тус ажлын хэсгээс ялгаварлан гадуурхсан үйл явдлын талаарх мэдээллийг цуглуулах, баримтжуулах зорилгоор иргэд, аж ахуйн нэгжээс 2024 оны арваннэгдүгээр сарын 04-өөс 25-ны өдрийг хүртэл бичгээр хүлээн авч байгаа юм байна.

Хүсэлт илгээх иргэд, аж ахуйн нэгжүүд саналын хуудсыг эндээс татан авч хариултыг бөглөөд “Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунд 175 тоот, Төрийн ордон, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Монгол Улс 14201 Улаанбаатар хот” гэж хаяглана. Мөн [email protected] цахим шуудангаар илгээж болно.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button