Х.Болорчулууны үед Хөвсгөлд бяслагны үйлдвэр барих 1.4 тэрбумын тендер зарлагдаж, амжилтгүй болжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Хөвсгөл аймгийн Мөрөн, Чандмань-Өндөр суманд бяслагны үйлдвэр барих тендерийг өнгөрсөн гуравдугаар сард зарлажээ. Нийслэлээс алслагдсан сумдад сүү, сүүн бүтээгдэхүүний жижиг үйлдвэрүүдийг байгуулж, сумын хүн амын хэрэгцээг хангах зорилготой тус үйлдвэрийг Хөвсгөл аймгийн уур амьсгал, цаг агаарын нөхцөл байдалд тохирно гэж үзсэн байна.
Тухайн үйлдвэр хоногт 1000 литр түүхий сүү хүлээн авч, дөрвөөс доошгүй төрлийн европ бяслаг, бусад сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий байх аж. Байрыг сүү хүлээн авах, үйлдвэрлэлийн, давсалгааны, бяслаг баяжуулах зэрэг 10 гаруй өрөөтэй байхаар зураг төслийг баталжээ.
Энэ үйлдвэрийг улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулахаар төсөвлөж тендер зарласан ч "Бунбах" нэртэй ганц компани оролцож шаардлага хангаагүй тул амжилтгүйд тооцсон байна. Tухайн үед ХХААХҮ-ийн сайдаар Х.Болорчулуун ажиллаж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.