Нийгэм мэдээ
"Согтуу жолооч осол гаргасан. Хүний эрүүл мэнд хохироогүй"
Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 04-ны орой Яармагаас Төв аймаг руу явах замд том оврын ачааны автомашин Hyundai Starex маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарсан байна.
Энэ талаар ТЦА-аас тодруулахад "Яармагийн замд 11 дүгээр сарын 04-ны 20.00 цагт зам тээврийн осол гарсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй бөгөөд зуурмаг тээвэрлэж явсан ачааны автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо" гэв.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.