УЛС ТӨР

Б.Тэлмүүн: Оюутолгойгоос авсан сургамжаар Францтай байгуулсан татварын гэрээг тогтворжуулахгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлж байгаа билээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдэд холбогдох мэргэжилтнүүд асуултад хариулт өгсөн юм.

Сангийн яам, Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн: Цөмийн энергийн хуулиараа хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд татварытай холбоотой асуудлыг зохицуулах гэхээр  Цөмийн энергийн хууль болон Хөрөнгө оруулалтын хуулийн хооронд зөрүү гараад байна. Татварын ерөнхий хуулиар хөрөнгө оруулалтын төсөлд 4.1.1-д “Хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хэмжээг Хөрөнгө оруулалтын хуульд заасны дагуу гэхээр Цөмийн энергийн хууль байхгүй болчихно. Тэгэхээр бид энэ гурван хуулийн нийцлийг нь хангуулж, жигдрүүлэх асуудал гарчихаад байгаа. Мөн Хөрөнгө оруулалтын хуулиар татварын орчныг тогтворжуулна гээд байдаг. Хуулийн 3.1.7 дээр “хуульд заасан татварын төрөл, тэдгээрийн хэмжээг тодорхойлох, ногдуулах эрх зүйн зохицуулалтлын бүрдлийг” гээд маш өргөн хүрээтэй. Ингэхээр Оюутолгой болон өмнөх хугацаанд гарсан татвартай холбоотой гол сургамж бол татварынхаа юуг тогтворжуулах вэ гэдэг хүрээ хязгаарыг тодорхой заахгүйгээс дүрэм журмууд, татвараас зайлсхийхийн эсрэг стандартууд хүртэл тогтворжих, тогтворжихгүйн тухай ойлголт гараад байна.

Бид олон улсын туршлагуудыг нилээн судлаж үзсэн. Аль болох тогтворжуулахгүй байх гэдэг зөвлөмж байдаг, зөвхөн санхүүгийн модельтой холбоотой гардаг параметриудыг тогтворжуулах нь оновчтой гэдэг. Тэгэхээр бид зөвхөн санхүүгийн модель, үр ашгийн тооцоон дээр шууд нөлөө үзүүлдэг хувь хэмжээ, алдагдал шилжүүлдэг хугацаа, элэгдэл бий болгох хугацаа гэснийг л баримтална. Өөр асуудлууд тогтворжилтод орохгүй. Оюутолгойтой холбоотой татварын маргаан одоо явж байгаа. Нэг талдаа бол олон улсын гэрээ дотоодын хуулийг давна. Хоёр улсын хүлээсэн үүрэг байдаг. Энэ агуулгаараа бол Оюутолгойтой холбоотой арбитрын маргаан үргэлжилж байгаа. Бидний хувьд Франц болон бусад улстай  байгуулсан татварын гэрээг тогтворжуулахгүй гэдэг байр суурийг хатуу илэрхийлж байгаа.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
11 сар 5, 2024 15:14

Оюутолгойн гэрээ гэдэг чинь одооч тогтворжоогүй бүүр улам нууц байд�##�д ороод байгаан бишүү юмаа өгчихөөд өөрсдөө өртөөд байна гэдгийг ердөө ойлгохгүй юм.Хара�##� идсэн улстөрчид...

Зочин
Зочин
11 сар 5, 2024 16:41

ОТ-н гэрээг цуцлаад уурхайг хаагаач.Улс оронд ямарч ашиггүй. Ирээдүйд манай з�##�уус уурхайг ашигтай ажиллуулна. Төр шударга болсон цагт шүү!!!

Зочин
Зочин
11 сар 6, 2024 14:01

Энэ хүн юу ярьж буйгаа мэдэж байгаа болов уу?

Зочин
Зочин
11 сар 8, 2024 15:34
Reply to  Зочин

Мэдэхгүй байгаа гэдэгт итгэл дүүрэн байна шүү

HUK.OE nar Saihan bileg boloh vii deee.neg bosheee
HUK.OE nar Saihan bileg boloh vii deee.neg bosheee
11 сар 6, 2024 20:03

Ene neg bisheee

Алтай
Алтай
11 сар 8, 2024 12:46

Хүсвэл бууруулна гэсэн үг юма да? Манай дарга нар яаж идэх вэ гээд нүх хайгаад жийчихэв үү дэ. Орлого нь өсвөл татвар дагаж өсөхгүй гэсэн үг үү ай ккк

Зочин
Зочин
11 сар 8, 2024 15:37

Цахилгаан станцтай болох юм уу юүн татвар энэ тэр вээ сайн судлах хэрэгтэй яасан их яарч байна аа яарах тусам нягтлах хэрэгтэй ухах шаардлага байна уу

Холбоотой мэдээ

Back to top button