Улс төрийн мэдээ

Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд БНХАУ-д ажлын айлчлал хийж буйтай холбогдуулан, өнөөдөр /2024.11.06/ Засгийн газрын хуралдааныг товлоогүй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт Засгийн газрын хэд хэдэн гишүүн ажлын айчлал хийж яваа юм. 

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцож яваа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үйл ажиллагаанд оролцохдоо "Чайна Энержи”, CNPC буюу Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци зэрэг томоохон компанитай нүүрс болон эрчим хүчний хосолсон шийдэл, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа онцолсон юм. 

Уг айлчлалаар “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ыг барих 253 сая ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурах асуудал анхаарал татаж буй. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийх юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button