Эдийн засгийн мэдээ
ҮСХ: Гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2024 оны 10-р сарын 28-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна. Харин өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал,
- Хонины ястай мах 66
- Адууны ястай мах 232
- Өндөг 1
- Лууван 11
- Хүрэн манжин 20 төгрөгөөр тус тус буурсан байгаа юм.
Харин үхрийн ястай мах 25, үхрийн цул мах 12, ургамлын тос 187, алим 175, байцаа 97, сонгино 71 төгрөгөөр тус тус өссөн бол бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хэвийн үзүүлэлттэй харагдаж байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.