Нийгэм мэдээ

8-12 ангийнхныг мэдрэл, шээс бэлгийн замын үзлэгт хамруулна

Өсвөр үеийнхний дунд эрүүл мэндийн дараах асуудлууд тулгарч байгааг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс мэдээлсэн. Тодруулбал нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн, 

- 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг
- 39,7 хувь нь гар угаах дадалд суралцаагүй
- 38,5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй
- 26 хувь нь шүдээ угаадаггүй буюу заримдаа л угаадаг гэсэн дүн гарчээ. Мөн эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 77,8 хувь нь шүдний цооролтой байсан нь манай улс хүүхдийнхээ эрүүл мэндэд яаралтай анхаарал хандуулж, тэднийг мэдлэгжүүлж, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулсан.

Тиймээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын хэмжээнд анх удаа сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр Боловсролын яамтай хамтран зургаан настнууд буюу ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж эхэллээ.

Т.Мөнхсайхан “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох ажлын эхлэл зургаан настнуудын үзлэгээр тавигдаж байна. Цаашид 10 настайд нь амьсгалын эрхтэн тогтолцоо, 8 дугаар ангид нь мэдрэлийн эрхтэн тогтолцоо, 12 ангид нь шээс бэлгийн замын эртхэн тогтолцооны гэх мэт үе шаттайгаар үргэлжилнэ. Бид тандалт хийх зорилгоор 2 аймаг, 1 дүүрэгт үзлэг хийсэн. Үүнээс нийт хамрагдсан хүүхдүүдийн 11 хувь нь зүрхний өөрчлөлттэй, 21 хувь нь харааны  өөрчлөлтэй, 80 хувь шүдний өвчлөлттэй байхаар байна гэсэн тооцооллыг гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн 23 хувь нь нүдний өөрчлөлттэй, 83 хувь нь шүдний өвчлөлтэй гарч байгаа нь хүүхдийн эрүүл мэнд ямар түвшинд байгааг харуулж байна” гэв.

Эндээс онцлоход, нүдний үзлэгээр нийт оношлогдсон хүүхдүүдийн дийлэнх нь буюу 88 хувь нь харааны өөрчлөлттэй байснаа огт мэдээгүй байжээ. Тэдгээр хүүхдийн 67 хувь нь холын хараа, 39 хувь нь ойрын хараа, 47 хувь нь стерео харааны өөрчлөлттэй байсан нь эрт илрүүлгийн үзлэгээр тогтоогдсон байна. Энэ нь ирээдүйд олон мянган иргэний нүдний эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Энэ жилийн хувьд эрт илрүүлэгт зөвхөн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн 39 мянган сурагч хамрагдах бол хөдөө орон нутгийн сурагчдыг ирэх жилийн 4 дүгээр сараас хамруулахаар бэлтгэл ажлаа хангажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button