Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал эхлэх гэж байна
Өнөөдөр /2024.11.07/ өдөр Улаанбаатар хотод болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09:00 цагт: Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд “Хүүхэд хамгааллын компакт түншлэл”-ийн дөрөв дэх удаагийн хоёр талт хэлэлцээ болно.
09:00 цагт: “Хими-2024” үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг “Holiday Inn” зочид буудалд зохион байгуулна.
09:00-14:00 цагт: Боловсрол: "Чанар, Санхүүжилт, Хариуцлага" иргэний нийгмийн үндэсний 14 дэх чуулганы хоёр дахь өдрийн хурал Үндэсний номын санд болно.
10:00 цагт: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал болно.
10:00 цагт: УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно.
10:30-14:00 цагт: "Вакцин" клуб "Монос фарм” ХХК-тай хамтран "Эм хэрхэн бүтдэг вэ” танилцах аяллыг зохион байгуулна. 25 дугаар эмийн сангийн замын хойдох "Монос" эмийн сангаас хөдөлнө. Утас: 99106580, 88023206
11.00 цагт: Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс НДШ авч байгааг эсэргүүцэж ҮХЦ-д гаргасан нэхэмжлэлийн талаар хуульч Ө.Эрдэнэ-Очир, эдийн засагч С.Баярхүү нар "Монгол ньюс" танхимд мэдээлэл хийнэ.
14:30 цагт: ХЗДХЯ-ны 201 тоотод Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 3-р хэлэлцүүлгийг орон нутгийн 50 гаруй сэтгүүлчийн дунд зохион байгуулна. Утас: 88101990
15:00 цагт: Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны гурван төрөлт спортын тэмцээний техникийн зөвлөгөөний хурал Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨНӨРЦЭЦЭГИЙН БИЕИЙН БАЙДЛЫГ МЭДЭЭЛЭЭЧЭЭ ЯАЖ БАЙНАА ХӨӨРХИЙ ЗӨВ Ч БУРУУ Ч ЭХ ХҮН ХҮНИЙ ҮР ШҮҮ ДЭЭ