Улс төрийн мэдээ

COP29: Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд түвшний уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар 2024 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд тус улсын Баку хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.

COP29 буюу энэ жилийн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд түвшний уулзалтын үеэр хэлэлцэгдэж буй асуудал, манай улсын илэрхийлж байгаа байр суурь зэргийг тоймлон хүргэхээр Eguur News агентлаг Баку хотоос ажиллах юм.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ манай улс хамтран зохион байгуулах уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт зарим улсын төрийн тэргүүний хамт оролцоно.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн байр сууриа илэрхийлэхээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
999096690006
999096690006
11 сар 10, 2024 10:54

Сүнснүүд үр дүн муутай баахан татварын мөнгө үрэхийн. Данханов үүрнэвч үүрчихсэн хааж явдаг гэхийн

Зочин
Зочин
11 сар 10, 2024 13:42

Утаатай тэмцээд 2008 онд 80 хувь бууруулна гэж ярьж байсан ерөнхийлөгч шүү дээ. Одоо хэдэн хувь багасаад байгаа гэж "шааж" байгааг нь сонсох юмсан...

Зочин
Зочин
11 сар 11, 2024 13:53

Энэ туучийг харахаар л улсынхаа нэрийн өмнөөс ичээд байх хэцүү юмаа!!! Яаж нэг 6 жилийг нь дуусгуулдаг юм бэ дээ, монголчууд минь??

Зочин
Зочин
11 сар 12, 2024 00:41

Одоо 2 жилийг тэсээд авчв�##� энэ ажилгүй хууль бус хүүрээс с�##�на хөө,

Back to top button