“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал асан Жакд холбогдох хэргийг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгожээ
“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жакыг Монгол дахь 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий Оюутолгойн зэс, алтны уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг нуун дарагдуулж, хөрөнгө оруулагчдыг залилсан гэж буруутгасан нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ.
Тодруулбал, “Рио тинто” групп Монгол дахь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хоцорч, ашиглалтад орж чадахааргүй болсныг мэдсээр байж хөрөнгө оруулагчдыг хуурамч мэдээллээр хангаж, нэмэлт хөрөнгө оруулалт татсан асуудал гарч, уг хэрэг шүүхэд шилжсэн. Тэгвэл Рио тинто болон гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жакт холбогдох хэргийг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгосон талаар finance.yahoo мэдээллээ.
Энэ хэрэгт холбогдуулан АНУ Манхэттэн дэх дүүргийн шүүгч Льюис Лиман 40 хуудастай шийдвэр гаргасан байна. Тэрбээр ““Рио Тинто”-г хугацааны алдагдлыг мэдсээр байж нууна дарагдуулж хөрөнгө оруулагчдыг хохироосон. Улмаар Жак түүнтэй холбоотой зардлын нэмэгдлийг нуун дарагдуулсан. Гэхдээ хувьцаа эзэмшигчид тус төслийн хугацаанд саатал байгааг мэдэж байсан. Мөн "Рио Тинто"-гийн эсрэг уурхайн 66 хувийг Turquoise Hill Resources эзэмшдэг, үлдсэн хувийг нь Монгол эзэмшиж, сугалааны хонхны хуваарь хэвийн явагдаж байна. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож байна” гэж мэдэгдсэн байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новшнууд, фрийдланд,рио тинто �######�.
Яагаад вэ шүүгч нараа
Гаднынхан Монголын баялгийг зөөгөөд дууслаа.
Ойлгосонгүй
Рио Тинтотой зарг�##�дана гэдэг ХУЛГАНА МУУРЫН СҮҮЛЭЭР оролдохтой адил.
Мэдээж барж идэхгүй бар шүү дээ Рио Тинто.