Нийгэм мэдээ

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар уулзалт зохион байгуулна

 Өнөөдөр /2024.11.13/ болох үйл явдлын тойм:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар энэ сарын 12-13-нд Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна.

-Засгийн газрын хуралдаан болно.

-10:00-12:30 цагт: Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж асуудлаар МҮХАҮТ-д уулзалт зохион байгуулна.

-11:00 цагт: Сүхбаатарын талбайд энэ сарын 15-нд улс төрийн тайван цуглаан зарлаж, Засгийн газрыг огцрохыг шаардан, иргэдээс гарын үсэг зуруулах талаар Монголын коммунист нам байгуулах холбооноос Монгол ньюс төвд мэдээлэл хийнэ.

-11:30 цагт: 11 дүгээр сарын 26-нд цуглаан зохион байгуулах, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцэд хандаж, улс төрийн намуудаас Зууны мэдээ сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99790206, 80190070

-14:00 цагт: Европын Холбоо, ЕСБХБ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй “Ногоон эдийн засаг, ногоон бизнес- Эрчим хүчний шилжилт” үйл ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна. Утас: 88107869

-16:00 цагт: "Цагаан зээрийн янзага" баримтат киноны нээлт Чингис Хаан музейн VII давхарт болно.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button