НИЙГЭМ

Интермедийн үйлчлүүлэгчдийн мэдээллийг хар захад ил байршуулж эхэллээ

Интермед эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг Москвад төвтэй "SpaceBears" бүлгэм хакердаж, 280 мянган хүний хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэргийг хулгайлаад буй. Тус бүлгэмийн үйл ажиллагаа нь дата барьцаалж, мөнгө шаардахад чиглэдэг.

Цахим аюулгүй байдлын менежмент, заналхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг "HackManac"-ийн мэдээлснээр, аравдугаар сарын 30-ны өдөр тус эмнэлгийн цахим дата руу халдсан гэгдээд байгаа.

"SpaceBears" нь эрүүл мэндийн байгууллагуудад чиглэсэн, нууц, хувийн мэдээллийг хулгайлж, өндөр дүнгээр мөнгө шаарддаг бүлгэм. Хэрэв тэдний заасан хугацаанаас өмнө санал болгосон мөнгийг нь төлөхгүй бол бүх дата мэдээллийг цааш зарах эрсдэлтэй.

Дээрх асуудлын хүрээнд тус эмнэлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам өчигдөр ажиллаж хяналт, шалгалт хийсэн.

Тэгвэл анх "SpaceBears" бүлгэмийн авсан Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдийн мэдээллийг задруулж, ил байршуулж эхэллээ. Тус мэдээлэлд өвчтөний овог нэр, утасны болон регистерийн дугаар мөн зарим үйлчлүүлэгчийнх нь дансны дугаар зэрэг багтжээ. Учир нь тус бүлгэмийн шаардсан мөнгийг Интермэд өгөөгүй гэгдэж байна. Тодруулбал энэ сайтад нээлттэй байршуулжээ.

Гурав хоногийн өмнө crackingx.com хар захад Zina_Shutova гэх нэртэй хэрэглэгч Интермед эмнэлгийн 230+ мянган өвчтөний хувийн мэдээллийг худалдах 48 цагийн хугацаатай зар тавьсан байдаг.

Зарыг дагуулсан датаг харахад, хэдийнээ хэн нэгэн "SpaceBears"-ээс Интермедийн дата мэдээллийг худалдан авч, дахин борлуулж байгаа нь тодорхой болоод байна. Монгол Улсын 280 мянга орчим иргэний хувийн мэдээлэл хакеруудын гараас гар дамжиж байгаа учир ямар ч арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байж болзошгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 13, 2024 12:38

Гоё2

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
11 сар 13, 2024 13:16

archaagui. uls ch gejdee m#l dagsan hagas zerleg humuusiin buugnurul. uchnuun l mungu tugrug baigaa shde. kiber ayulgui baidlaa hangacih

zochin
zochin
11 сар 13, 2024 13:18

mungu tuluud avchaach dee . ene baiguullagatai hariutslaga tootsoochee. eruul mendiin baiguullaga tatvar tuluhgui aimar tulsan ubetei tur hyanalt tavihgui duraaraa gazar shuu. eruul mendeer ni ailgaj shulaani gazar

Oogii
Oogii
11 сар 13, 2024 13:23

Oros ah geed ih daljignaad bai s#anuudaa

Зочин
Зочин
11 сар 13, 2024 14:45

Орос ах нар маань зарж байгаа юм чинь яахав,яахав !

Зочин
Зочин
11 сар 13, 2024 15:15

пээ базарваань ямар аймар дата вэ, хүнийг шокруулахаар аймар аймар мэдээлэл байна шүү

иргэн
иргэн
11 сар 13, 2024 15:56

манай хэдэн өвчтөнүүдийн мэдээлэл хэнд хэрэгтэй юм бээ? авб�##� авна л биз. мөнгө юу гэж төлөх вэ. Цаашид харин мэдээллээ �##�дахгүй байхад анхаарч ажиллав�##� болох байх.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 16:32
Reply to  иргэн

Яах вэ дээ. муу эмнэлэг гэдгээ харуулб�##� өвчтний мэдээлэл юу ч биш гэж бодвол тэгээд үйлчлүүлэх хүн олдохгүй болов уу ?

Зочин
Зочин
11 сар 13, 2024 16:28

Орос ах нар юү ч хийж мэднэ....хорлонтой ш дээ

Зочин
Зочин
11 сар 13, 2024 16:35

Хоорондоо зарж буй дүр эсгэж буй биз дээ. Монголчуудын мэдээлэл уг нь нэг их сонин биш. Хөгжилтэй орны иргэд байсан бол сонирхолтой ! Гэхдээ хувь хүний мэдээллийг ингэж �##�дана гэдэг маш хариуцлагагүй байна гэсэн үг. Эдгээр 230 000 хүн цаашид интермедээр үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Өөр эмнэлэг сонгох хэрэгтэй.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 16:36

230000 нийлээд интермэдийг шүүхэд өгөх хэрэгтэй. Тэгэхдээ хохирол гээд мөнгө нэхэмжил.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 16:44

Тэнэгтээд тэр download-г нь дарав аа ! Вирус тагнуул өөр юу ч шургуулсан байж болно.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 19:41

Орос хулгай нарт иди нахуй г нь өг

Зочин
Зочин
11 сар 13, 2024 20:11

Өвчтэй хүний өвчний тухай мэдээллээр яахын вэ? Өас зарим нь хөөрхий хадан гэртээ очичихсон хүний өвчний мэдээлэл хэнд ч хэрэггүй хог л баймаар юм. Битгий сүржигнээд бай.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 23:20

Тэнд бгаа утасны дугаараар нь бусад хувийн мэдээлэл оүү нь орно банк , гэрийн ажлын хаягаар дамжуулан өөр холбогдох бүхэн рүү орох биз Яах естойг холбогдох байгууллагууд арга хэмжээ авё бгаа биз иргэд бол яаж ч чадахгүы

Зочин
Зочин
11 сар 13, 2024 23:57

Заас, тэр хэдэн өвчтөнгүүдийн мэдээлэл яадын. Дотор нь хэдэн уих-н гишүүн орцон болохоор сүйд болоод байна уу. Ничего. Яах ч үгүй. Хая цаашаа. 25 оны төсвийн хулгайгаа ярьцгаая!

зочин
зочин
11 сар 14, 2024 10:05

Маш өндөр үнэ төлбөртэй эмнэлэг байж яагаад цахим мэдээллийн хамга�##��##�таа муу хийсэн юм бэ, энэ эмнэлэг MCS ийнх шүү дээ. Монголын бүх баялгийг бүхэлд нь идэж ашиглаж байгаа газар байж ийм хариуцлагагүй байу болох уу. Интермедээс татг�##�заа

Зочин
Зочин
11 сар 14, 2024 13:27

Арчаагүй хогийн эмнэлэг вэ чаавас одоо хүн очихгүй дампуурна, үйлчлүүлэгч байхгүй бол та нар хэн ч биш шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button