Нийгмийн

НИТХ-ын дарга А.Баяр утааны эсрэг тайван жагсаалыг зохион байгуулагчидтай уулзлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр “Амьсгалмаар байна” утааны эсрэг тайван жагсагч Ч.Ганжавхлан нарын иргэдтэй уулзлаа. Тэрбээр агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын 200 мянган яндангийн тоог багасгах, түгжрэлийг сааруулж, төвлөрлийг бууруулах чиглэлд нийслэл Улаанбаатар хотоос ямар ажил хийхээр төлөвлөсөн талаараа мэдээлэл өглөө. НИТХ-ын дарга А.Баяр “Утааны эсрэг иргэд үзэл бодлоо илэрхийлэн, жагсаж төр засагтаа шаардлага тавьж, иргэний оролцоо, хяналтаа сайжруулж байгааг дэмжиж байна.
Цаашид утааг бууруулах, түгжрэлийг сааруулах чиглэлд НИТХ-аас  санаачлан хэрэгжүүлэх төсөл, бусад ажлыг олон нийтэд үнэн зөвөөр хүргэхэд хамтран ажиллая. Бид ойрын дөрвөн жилийн хугацаанд 50 мянган айлыг орон сууцжуулна. Үүнээс 20 мянган айлыг “Сэлбэ” дэд төв дээр гэж төлөвлөөд, өнгөрсөн зургаадугаар сараас ажил эхэлчихсэн явж байна. Энэ бодлогын төсвийг 2025 төсөвт суулгаад, хуулийн хугацаандаа, нээлттэй хэлэлцэн баталсан. Мөн Ханын материал орчимд 8000 орчим айлыг орон сууцанд оруулахаар ажиллаж байна. Үлдсэн 22 мянган айл өрхийг зургаан дэд төв төсөл хэрэгжихэд орон сууцжуулахаар төлөвлөсөн. 1008 айлын орон сууцыг Засгийн газрын буцалтгүй тусламжаар бариад дууслаа. Он гараад иргэдээ сууцанд нь оруулна. Мөн Улаанбаатар хот хийн түлшинд шилжих ТЭЗҮ-ээ олон нийтэд танилцуулсан. 2025 онд 20 мянган айлыг хийн түлшинд шилжүүлнэ. 2026 онд 40 мянган айлыг яндангүй болгоно. Энэ мэт шат дараалан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө бидэнд байна. Ч.Ганжавхлан таныг НЗДТГ болон НИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж, 2028 он хүртэл агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах чиглэлд ямар төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаатай танилцаад, бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна” гэлээ. НИТХ-ын дарга А.Баяр Ч.Ганжавхлан нарын уулзалт, мэдээллийн дараа “Амьсгалмаар байна” тайван жагсаал тарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 8, 2024 11:58

Хийн түлш их үнэтэй байхдаа.Өлмөн зэлмэн хорвоогийн бор хоногийг өнгөрөөж буй ядуус яах болдоо.

Холбоотой мэдээ

Back to top button