ХХБ Орхон аймгийн эмнэлэгт нярайн шарлагын аппарат бэлэглэлээ
ХХБ-ны ууган салбаруудын нэг Эрдэнэт салбарын үүсгэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ онд тохиож байна. ХХБанкны Эрдэнэт салбар анх 1999 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотноо Чандмань төвд 807-р салбар нэртэйгээр үйл ажиллагагаа эхлүүлж байсан түүхтэй. Ойн баяраараа ХХБ эх үрсийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв”-д нярайн шарлагын аппарат бэлэглэлээ. (2024.12.06)
Орхон аймагт сард дунджаар 190 хүүхэд төрдгөөс 170 гаруй нь “Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв”-д төрдөг байна. Шинээр төрсөн хүүхдийн 50 орчим хувь нь нярайн шарлалттай төрдөг бөгөөд төрөх эмнэлгээс гарсны дараа ч 17% нь эмнэлэг дээрээ ирж шарлагын эмчилгээнд ордог аж. Тус төвийн Эх нярайн эмнэлэгт ердөө 1ш нярайн шарлагын аппарат байдаг нь шарлагын тусламж, үйлчилгээний хэрэгцээнд хүрэлцдэггүй тухай эмнэлгийн ажилчид мэдэгдсэн юм.
Иймд ХХБ нийгмийн хариуцлагын хүрээнд “Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв”-д нярайн шарлага хийхээс гадна дутуу төрсөн ургийг бойжуулахад ашигладаг инкубатортой аппаратыг бэлэглэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
aimgiin emneg bj herwe bhgui bsn bol onigoo shuu dargaa