НДС, ЭМДС-аас олгох тусламж, үйлчилгээний зардлыг хэвээр үлдээлээ
2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Ирэх онд ХХААХҮ-ийн салбарт 726.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд үүнээс 667.6 тэрбум төгрөг нь урсгал зардал бол хөрөнгийн зардалд 58.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн байгаль орчны салбарт 309.4 тэрбум төгрөг төсөвлөснөөс урсгал зардал нь 230 тэрбум төгрөг болж байна. Мөн Сангийн яамнаас НДС, ЭМДС-аас олгох тусламж, үйлчилгээний зардлыг хэвээр үлдээсэн гэв.
Үүнээс гадна боловсролын салбарын төсвөөс 152 тэрбум төгрөг хассан буюу 3.6 хувиар бууруулж, Боловсролын салбарт 189 төсөвт өртөгт арга хэмжээг 1.3 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөв өргөн барьсан. Үүнээс 2025 онд 472 тэрбумын хөрөнгө оруулалтаар 58 цэцэрлэг, 85 сургууль, 20 дотуур байр барина.
Засгийн газрын ирэх оны өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 1.6 их наяд төгрөг байна. Мөн Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг 3.5 их наяд төгрөг байхаар тогтоосон байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо ард түмнээ улс орноо санаатай үймүүлсэн сангийн сайдаасаа с�##�ах цаг нь болсон яаж идэх төсөв хийж үймүүлж чадваа ёстой Элбэгдорж шиг эх орноосоо цөлөхөд буруудахгүй!!!