Нийгэм мэдээ
НЗДТГ-ын даргаар томилогдсон Д.Амгалан 89 саяын орлоготой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томилжээ.
Д.Амгалан нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2022 онд магистрын зэрэг хамгаалсан.
Түүний өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээлэл:
- Өөрийн орлого: 89.8 сая
- Гэр бүлийг орлого: 31 сая
- Орон сууц болон автомашины граж: 115,000 сая төгрөг
- Автомашин- 25 сая
- Мал: 3 сая
- Газар: 5 сая /Эзэмших-0.07га-3, Эзэмших-601м2-2, Өмчлөх-500м2-1/
- Үнэт эдлэл: 2.2 сая
- Хадгаламж: 15.3 сая
Түүний ажлын туршлагаас танилцуулбал,
- 2005-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд дадлагажигч багш
- 2006-2008 онд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Хууль, эрх зүйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
- 2008-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
- 2013-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтэс, төв, тасгийн дарга
- 2016-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
- 2019-2022 онд Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
- 2021-2023 онд Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга, Захиргаа удирдлагын газрын дарга
- 2023 оноос Нийслэлийн ЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын даргаар ажиллаж, өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогдлоо.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгсайхан Цолмон нарыг дагаад явдаг байснаа хаясан уу
Нямбаад илүү боловсролтой хүмүүс олддоггүй юм байхдаа нэг иймэрхүү удирдлагын акадeми төгссөн гарууд л тавих юм чааваас
20 jil ajillasan hun gehed iimerhuu baih ni zuin hereg daraa jilees l genet terbumtan bolchihgui bol
Яаж орлого олдогоо бичээч дээ