УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлвэл гэрээгээ зөрчих тул нисэх буудлаа өргөтгөнө

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх шаардлагатай гэдгийг аль аль нь хүлээн зөвшөөрсөн. Улмаар Япончууд өргөтгөл барих уу, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх үү гэдэг асуулт эргэлзээ дагуулсаар өдий хүрсэн билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-г  хүлээн авч уулзахад эл асуудлыг хөндөгдсөн байна.

Япон Улсын Засгийн газар Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд олгодог иенийн хөнгөлөлттэй зээлээ эргэн сэргээхээ мэдэгдлээ. Энэхүү зээлийг нэн тэргүүнд Монгол Японы хамтран хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар талууд санал нэгдэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах ажилд хамтран ажиллахыг хүссэн байна.

Хэрэв өргөтгөл хийхгүй бол орон нутгийн нислэгийг Буян-Ухаа руу шилжүүлэхээс өөр гарцгүй гэдгийг манай талаас хөгдсөн удаатай. Гэвч "Орон нутгийн нислэгийг "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал руу шилжүүлбэл концессын гэрээгээ зөрчих бөгөөд цаашлаад цуцлах болно" гэх анхааруулгыг Японы хэлсэн билээ.

Хоёр улс 15 жилээр байгуулсан концессын гэрээндээ Хөшигийн хөндийн нисэх буудлаас 150км радиуст өөр нисэх буудал ажиллуулахгүй гэх заалт бий. Буянт-Ухаа руу орон нутгийн нислэг шилжүүлбэл энэ заалт хөндөгдөх юм.

Концессын гэрээний 9.6.4-т Концессын хугацаанд УБХОУНОШБ-аас 150 километрийн дотор байрлах аливаа нисэх буудлаас эсхүл нисэх буудал руу хуваарьт/хуваарьт бус Арилжааны нислэг үйлдэх зөвшөөрлийг Эрх бүхий этгээд эсхүл Төрийн эрх бүхий байгууллагаас аливаа бусад этгээдэд олгохгүй байх явдлыг Эрх бүхий этгээд хариуцна. 

Өөрөөр хэлбэл, Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын 150км радиуст "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал багтаж буй тул өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Өөрчлөхгүй, зөрчвөл доорх заалтаар концессын гэрээг цуцлах хэмжээний асуудал яригдана гэсэн үг.


Бидний өмнө нь хүргэсэн агуулгыг доорх линкээс уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 11, 2025 12:14

Нисэх буудлаа ашиглах эрхгүй тусгаар тогтносон улс гэж байх уу, гэрээг цуцлах ёстой

Зочин
Зочин
1 сар 11, 2025 22:17
Reply to  Зочин

Тусгаар тогтнолыг энд ярихгүй ээ, хө. Хэрэв төр менежментээ хийвэл яадгийг бид ханга-лттай үзэж байна. Төрийн гэсэн компани болгон өрний уут. Жишээ нь Чойжамц хамба гэхэд л Миат-н катерингийн үйлчилгээг 20 жил тендергүйгээр эзэгнэсэн байсан шүү дээ. Нэг л жишээ.

иргэн
иргэн
1 сар 11, 2025 12:23
Reply to  Зочин

Нисэх буудлаа барьж чадахгүй байна, япон ах дүү нар минь та нар л бариад өг гэж гуйж гувшиж байж 40 жилийн хугацаатай, хүүгүй зээл авч өөрсдөөр нь бариулаад, бас болоогүй та нар өөрсдөө 15 жил ажиллуулж мөнгөө олж авна биз, бид зээлийг чинь төлөхгүй, 15 жилийн дараа бид буудлаа үнэ төлбөр гэхгүй шилжүүлж авна, 150км радиуст онгоцны өөр бууд�##� барихгүй гэж гэрээнд гарын үсэг зурчихаад одоо болохоор манай тусгаар улс энэ тэр гээд тэнэгтэхээ болиоч ээ.

Зочин
Зочин
1 сар 11, 2025 21:55
Reply to  иргэн

Наадуул чинь тийм ойлгохгүй ээ.

zocin
zocin
1 сар 11, 2025 17:55

Олон улсын нислэгийг орон нутгийн онгоцтой мөргөлдүүлж хүний амь сүйтгэх нүү.

Зочин
Зочин
1 сар 11, 2025 21:55
Reply to  zocin

Юу бичиж байгаагаа өөрөө ойлгож байгаа болов уу?

Зочин
Зочин
1 сар 11, 2025 22:15

Уг нь менежментийг ингэж гадны компаниар хийлгэх нь л маш үр дүнтэй.

Иргэн
Иргэн
1 сар 11, 2025 23:55

МАХН-МАФИУУД бүх юмыг х�##�туурдаж дутуу дулимаг хийх юмаа!!!

Зочин
Зочин
1 сар 12, 2025 10:46

hovdiin hogiin hulgaich z##laa

Холбоотой мэдээ

Back to top button