ХХБ-ны Хуримтлалтай монгол-2024 аяны таун хаусын эзэн түлхүүрээ гардан авлаа

ХХБ-аас жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөрийн 2024 оны СУПЕР АЗТАН болон 12-р сарын азтай 50 харилцагч өнөөдөр (2025.01.15) шагналаа гардан авлаа.
ХХБ өнгөрсөн таван жилийн хугацаанд Хуримтлалтай монгол аянаараа дамжуулан 2,000 гаруй харилцагчаа мөнгөн хэлбэрээр урамшуулж, ЗУРГААН харилцагчдаа байр бэлэглэсэн. Түүнчлэн 2024 оны эхний хагаст 11 настай Б.Есүйхэй хүү ТАУН ХАУС-ын эзнээр тодорч байсан.
“Тэгвэл Хуримтлалтай Монгол-2024 аяны хоёр дахь ТАУН ХАУС-ын эзнээр ХХБ-ны харилцагч М.Мөнхтуяа тодорч, өнөөдөр азтаны маань ээж Б.Алтантуяа хүрэлцэн ирж түлхүүрээ гардан авлаа.

Ийнхүү ХХБ-ны харилцагч М.МӨНХТУЯА Найрамдалд байрлах 122м.кв ТАУН ХАУС болон 500м.кв өөрийн эзэмшлийн газрын эзэн болоод байна.
Хуримтлалыг дадал болгох, хуримтлалтай Монгол иргэдийг бий болгох зорилготой уг аян 2025 онд ч үргэлжилнэ. Иргэд та бүхэн ХХБ-ны харилцагч болж, хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100,000₮ тутамдаа урамшууллын 1 эрх авсанаар Хуримтлалтай Монгол-2025 аянд хамрагдаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэн шударга болоосой л гэж найдая өөрсдийн ах дүү нараа арай оруулчихаагүй биз дээ
Шударга явагддаг болов уу