Францын сайд Лурон Сэн Мартайн: Шийдвэртэй дэмжлэг үзүүлсэнд талархлаа

Монгол Улсын Засгийн газар, Францын “Орано майнинг С.А.С” компани хамтран, ураны “Зөөвч овоо” төслийг эхлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр /2024.01.17/ үзэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараа БНФУ-ын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн үг хэлснээр гарын үсэг зурах үйл ажиллагаа өндөрлөсөн.
Тэрбээр "Миний хувьд томилогдсоноосоо хойш анх удаа гадаадад хийж буй аяллаараа Та бүхэнтэй уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг байна. Гарч буй энэ жил Монгол Улсын хувьд ч, Франц Улсын хувьд ч, манай хоёр улсыг холбож буй энэ сайхан харилцааны хувьд ч маш эерэг нөхцөл байдалд эхэлж байна. Энэ 2025 он бол бидний хамтын амжилт, бахархлын жил байх болно гэж бодож байна.
2023 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны айлчлалыг хэрэгжүүлсэн. Мөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Парист хариу айлчлал хийсэн. Манай хоёр улсын Ерөнхийлөгч нарын хоёр талын харилцаанд оруулсан эрчим нь үр дүнгээ өгсөн. Дээрх айлчлалуудаас хойш хоёр жилийн дотор бид манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр жилийн дотор хоёр талын харилцаанд шинэ эрч хүч өгөх, шинэ агуулгаар баяжуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж байна.
Энэхүү хэлэлцээрийн цар хүрээ төдийгүй манай хоёр улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой учраас түүхэн гэж байгаа юм. Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно. Энэ орд Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлнэ. Энэхүү гэрээ нь манай эрчим хүчний хангамжийг баталгаажуулснаар Францын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах болно. Манай хоёр улсын харилцаа ямар гүнзгий түвшинд очиж байгааг харуулах өөр нотолгоо хэрэггүй биз ээ. Бидний харилцаа холбоо нь дан ганц ашиг сонирхол биш гэдэг нь харагдаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, бид ямар сорилтуудыг даван туулах ёстой вэ гэдгийг нэгдмэл байдлаар ойлгож байна гэдэгт би итгэлтэй байна. Бид тогтвортой, нүүрстөрөгчгүй шийдлүүдийг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, хамтын ажиллагаагаа төрөлжүүлэх, хараат байдлаа хамтран бууруулах гэсэн нийтлэг хүсэл эрмэлзэлтэй юм.
Бид цаашид бүх төрлийн харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, харилцан ашигтай байдлаар хоёр ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолынхоо төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй юм. Дэлхий дээрх өрсөлдөөн их ширүүн болжээ. Бидэнд хүчтэй түншүүд хэрэгтэй. Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх танай хүлээлтэд нийцэх болно. Ноён Ерөнхий сайд аа, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга аа, Энэ гэрээ амжилттай боллоо. Энэ гэрээ нь мөн ирээдүйн төлөөх амлалт юм.
Манай худалдааны эргэлт 10 жилийн хугацаанд дөрөв дахин өсөж, бидний хамтын ажиллагаа чухал салбарууд руу хүрээгээ тэлэх болно. Ирэх жилүүдэд бид илүү их амжилт гаргах болно. Бидэнд ийм хүч чадал, хүсэл эрмэлзэл бий. Төслийг амжилттай дуусгахад итгэл үзүүлж, шийдвэртэйгээр дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд баярлалаа. Бид энэ түншлэлээ улам бүр баяжуулан тэтгэнэ гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно" гэсэн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ гэрээ нь ''Пранцын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах болно '' гэнээ. Пранцын тусгаар тогтнолд хэн зан�##�хийлээд байгаа юм вэ. Аюул хаанаас учрах гээд байгаа юм вэ. АНУ Пранц НАТО - Хэний эсрэг тэмцэх гээд байгаа юм бэ. Монголоос олзворлосон Уранаар юу хийж ямар зорилгоор ашгилах гээд байна аа. Үгэн дотор үг дайгаад байгаа юм биш үү
Эрчим хүчний хангамжийг бат�##�гаажуулснаар Францын тусгаар тогтнолд хувь нэмрээ оруулах болно л гэсэн байна
яг л тэгж хэллээ дээ
фраэц новш Монгол гэсэн Африкт юу ч хэлж байсан яадаг юм , нэгэнт гэрээ гээчдээ гарын үсэг зуруулчихсан , гэсэн ч Монгол Африк болохоосоо өмнө амжиж тэр 500сая$-г аваад мурих хэрэгтэй 2 хөрштэйгөө үгсэж байгаад
Франц яагаад өөрийн орондоо биш манайд уран олборлоод байгааг эргэцүүлж бодох ухаантай хүн даанч �##�га даа. Тийм ч их удахгүй бодит байд�##� бүхнийг хэлээд өгнө дөө, сэрээч.
Eguur сайн бичлээ. Амжилт
Гэрээнд тусгах манай сан�##�, нөхцлийг ямар эсэргүүцэлгүй баяртайгаар, шууд хүлээн авч байгаад эргэлзээ төрөв. Оросууд нөхцөлөө манайд шууд тулгадаг учраас, Рио тинто з�##�ьдсан учраас бид хаширсан байх т�##�тай. Үнэхээр францууд ийм найрсаг хандав уу, эсвэл үүний цаана ямар нэг ов мэх нуугдав уу? Уран олзворлосон нутаг дараа нь үхлийн хөндий болдог учраас ингэж яаравчилсан юм биш байгаа гэж бодогдов...