Нэг дороос: Трамп амласнаараа TikTok-ийг хориглох хугацааг хойшлууллаа

НЭГДҮГЭЭР САРЫН 21, 13:47 ЦАГ
Трамп амласнаараа TikTok-ийг хориглож эхлэх хугацааг хойшлууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2024.01.19/ амласныхаа дагуу TikTok-ийг хориглох эхлэх хугацааг 75 хоногоор хойшлуулсан тогтоолд гарын үсэг зурсан байна. Энэхүү тогтоолыг АНУ-ын Хууль зүйн яам хэрэгжүүлнэ.
Тэрхүү тогтоол дээр хориглох хугацааг 75 хоногоор хойшлуулсан нь Трампын захиргаанд “Сая сая америкчуудын ашигладаг цахим харилцааны платформыг гэнэт хаахаас сэргийлж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалсан эмч цэгцтэй байдлаар шийдэхэд тусална” гэж бичжээ. Трамп өмнө нь ерөнхийлөгч байхдаа TikTok-ийг хориглох арга хэмжээ авч байсан ч бүтэлгүйтсэн. Тэгвэл тэр даваа гарагт /2025.01.20/ сэтгүүлчдэд хэлэхдээ TikTok-ийн тал дээр бодлоо өөрчилсөн хэмээжээ.
НЭГДҮГЭЭР САРЫН 21, 09:16 ЦАГ
Трамп тангараг өргөснийхөө дараа хэд хэдэн зарлигт гарын үсэг зурлаа
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөснийхөө дараа ажилдаа шууд оров. Тэр даваа гарагт /2025.01.20/ цагаачлалыг бууруулах, цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын гэрээнээс гарах, хүрээлэн буй орчны зохицуулалтыг бууруулах хэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан байна.
Трамп Цагаан ордонд хүрэлцэн ирснийхээ дараа нэмж зарлигт гарын үсэг зурж, 2021 оны нэгдүгээр сарын зургааны бослогод буруутгагдаад буй 1,500 хүнд өршөөл үзүүлжээ. Түүний гарын үсэг зурсан томоохон зарлигуудад АНУ-ыг ДЭМБ-аас гаргах, АНУ-ыг Парисын гэрээнээс гаргах, TikTok-ийг АНУ-д хориглох он сарыг 75 хоногоор хойшлуулах зэрэг байв.
НЭГДҮГЭЭР САРЫН 21, 07:43 ЦАГ
Трамп тангараг өргөснөөр түүхэн дэх хамгийн том улс төрийн эргэлтийг бүрэн хийлээ
Доналд Трамп даваа гарагт /2025.01.20/ тангараг өргөж АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч боллоо. Тэрбээр ерөнхийлөгчийн эрх мэдлийн хязгаарыг тултал ашиглаж, сая сая цагаачдыг албадан гарган, улс төрийн дайснуудаасаа хариу авч, мөн АНУ-ын дэлхийн тавцан дахь үүргийг үндсээр нь өөрчлөх амлалт өгсөн.
Трамп өнгөрсөн арванэгдүгээр сард Дэд ерөнхийлөгч асан Камала Харрисыг хоёр сая гаруй саналаар ялсныхаа дараа Вашингтонд буцаж ирлээ. Харрис ялагдсан нь инфляцын тогтмол нэмэгдэж, амьжиргааны зардал өссөнд иргэд бухимдсантай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Ийнхүү тэр тангараг өргөснөөр түүний улс төрийн эргэн эрэлт бүрэн дууслаа. Тэр хоёр удаа импичлэх санал хураалтыг давж, өөрийнх нь өмнө үүсээд байсан эрүүгийн хэргүүд болон амийг нь хөнөөх гэсэн хоёр оролдлогыг давж АНУ-ын түүхэн дэх хамгийн том улс төрийн эргэн эрэлт хийв.
2017 онд Трамп анхны удаа ерөнхийлөгчөөр сонгогдохдоо засгийн газрын бүтэц, үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөхөө мэдэгдэн, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ-ын манлайлж ирсэн олон улсын холбоодод ихээхэн эргэлзэж буйгаа илэрхийлж ажлаа эхлүүлсэн. Одоо ч гэсэн ялгаагүй.
Техасын Их Сургуулийн ерөнхийлөгчийн түүх судлаач Жереми Сури одоо үеийг 19-р зууны сүүл үеийнхтэй харьцуулжээ. Тухайн үед Гровер Кливланд дараалсан бус байдлаар хоёр удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан цорын ганц ерөнхийлөгч болж байв. Яг одоо үетэй адилаар 19-р зууны сүүлээр аж үйлдвэрийн дэвшил эдийн засгийг өөрчилж, баялгийн тэгш бус байдал нэмэгдэж, АНУ-ын нийт хүн амд цагаачдын эзлэх хувь түүхэн дээд хэмжээндээ хүрч байсан үе гэж Кливланд хэлжээ.
Тэр “Эдийн засаг, арьс өнгө, хүйс, нийгмийн бүтцийн хувьд огт өөр улс орон болж хувиран үүний яаж ойлгон, тайлбарлах вэ гэдгээ шийдэхээр тэмцэж байна. Энэ бол оршихуйн чухал мөч” гэсэн юм.
Ирэх дөрвөн жилд Трамп эрх барих хугацаанд Конгрессын хоёр танхимд Бүгд найрамдах нам олонх байх болно. Тус нам доторх санал зөрөлдөгчдөө үндсэндээ бүрэн шахан гаргасан. Конгрессын хоёр танхимд Бүгд найрамдах нам олонх байх нь Трампт томоохон давуу тал болно.
Трамп албан ёсоор ажлаа хүлээн авахаас өмнө дэлхийн удирдагчидтай уулзсан. Үүнээс гадна тэр Панамын сувгийг буцааж авах, НАТО-гийн холбоотон Данийн Гренландыг газар нутагтаа шингээх, АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдэд гаалийн татвар ногдуулах талаар ярьж, олон улсын анхаарлыг аль хэдийн татаад буй.
Түүний нөлөө тангараг өргөхөөс нь өмнө Израил-Хамасын гал зогсоох хэлэлцээрт мэдрэгдсэн. Трампын тусгай элч Катарт болно Израил-Хамасын хэлэлцээрт оролцож Хамас барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөхгүй бол "хариу арга хэмжээ авах болно" гэж анхааруулсан юм.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп ОХУ-Украины дайныг эхний өдрөө зогсооно гэж мэдэгдсэн ч түүний зөвлөхүүд энхийн хэлэлцээр хийхэд хэдэн сар шаардлагатай гэж хүлээн зөвшөөрсөн.
2017 онтой харьцуулахад Трамп энэ удаад төрийн дээд албан тушаалд туршлагаас илүү үнэнч байдлыг харж томилгоог хийсэн билээ. Төрийн агентлагуудад томилогдсон албан тушаалтнуудын ихэнх нь удирдах агентлагийнхаа эсрэг байр суурьтай хүмүүс байгаа юм.
Мөн дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Элон Маск түүний холбоотон болсон. Маск Трампын сонгуулийн кампанит ажилд 250 сая гаруй ам.доллар хандивласан юм. Түүнчлэн “Amazon”-ы Жефф Безос, “Meta”-гийн Марк Зукерберг, “Alphabet”-ийн Сундар Пичай, “Apple”-ийн Тим Күүк зэрэг тэрбумтан удирдагчид шинэ засаг захиргаатай ойртон ажиллах сонирхолтой байгаа билээ.
НЭГДҮГЭЭР САРЫН 21, 01:02 ЦАГ
Трамп тангараг өргөлөө
АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп тангаргаа албан ёсоор өргөлөө. Тэр 2017 онд анхны удаа тангараг өргөж байхдаа Абрахам Линколны Библи дээр гараа тавьж байсан юм.
Трамп уламжлалыг зөрчин Библи дээр гараа тавилгүй “Би АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар биелүүлж, АНУ-ын Үндсэн хуулийг өөрийн бүхий л чадлаараа хамгаалж, сахина гэдгээ чин үнэнчээр тангараглаж байна. Ертөнцийн эзэн минь, надад туслаач” хэмээн тангараг өргөлөө.
Мөн Ж.Д. Ванс “Би АНУ-ын Үндсэн хуулийг дотоод, гадаадын бүх дайснаас хамгаалж, дэмжин, Үндсэн хуульд үнэнч байж, бат итгэлээр хандах болно. Энэхүү үүргийг би ямар нэг эргэлзээ, зайлсхийх санаа агуулахгүйгээр, өөрийн эрх чөлөөт хүсэлтээр хүлээн авч байна. Би хүлээх авах гэж буй албан үүргээ сайн, үнэнчээр биелүүлэх болно. Ертөнцийн эзэн минь, надад туслаач” гэж тангараг өргөсөн байна.
НЭГДҮГЭЭР САРЫН 21, 00:33 ЦАГ
АНУ-ын Капитолын ордонд тангараг өргөх ёслолд оролцох хүмүүс цугларч суудлаа эзэллээ.






НЭГДҮГЭЭР САРЫН 20, 23:04 ЦАГ
Трамп эхний өдөр хийхээр төлөвлөж буй ажлууд
Цагаан ордны албан тушаал хашин хүн сэтгүүлчдэд нэрээ нууцлан мэдээлэл өгөхдөө Трамп эхний өдөр хийхээр төлөвлөж буй зүйлсийн талаар дурджээ.
- Үндэсний хэмжээнд эрчим хүчний онцгой байдал зарлах тухай тушаалд гарын үсэг зурна
- Инфляцын тухай санамж бичигт гарын үсэг зурна
- АНУ-ын бодлого нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрөх тухай тушаалд гарын үсэг зурна
- Паспорт, виз зэрэг төрийн албан ёсны баримт бичигт хүйсийг үнэн зөв хэвлэдэг болгоно
- Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтсийг байгуулна
- Цаазаар авах ялыг үргэлжлүүлнэ
- Холбооны засгийн газрын DEI (Үндэстэн, арьс өнгө, хүйсийн цөөнхийн ажлын байр дахь оролцоог дэмжих) хөтөлбөрүүдийг дуусгах тушаалд гарын үсэг зурна
- Дүрвэгсдийг нүүлгэн дахин суурьшуулах ажлыг дор хаяж дөрвөн сараар зогсооно
- Цахилгаан автомашины мандатыг зогсооно
- Хар тамхины картельүүдийг дэлхийн террористууд гэж тодорхойлно
НЭГДҮГЭЭР САРЫН 20, 22:05 ЦАГ
Трамп тангараг өргөх өдрийн анхны арга хэмжээнд хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп болон түүний гэр бүл, Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Д. Ванс болон түүний гэр бүл тангараг өргөх өдрийн анхны арга хэмжээнд оролцохоор Вашингтон хот дахь Гэгээн Жоны эпископал сүмд хүрэлцэн ирлээ.



НЭГДҮГЭЭР САРЫН 20, 21:25 ЦАГ
Трамп эрүүл сэтгэлгээний хувьсгал хийхийг амлана
Трамп тангараг өргөснийхөө дараа хэлэх үгийн хэсгийг “Reuters” агентлаг олж авчээ: Үндэсний амжилтын шинэ эрин үе эхэлж байна гэдэгт итгэж, өөдрөгөөр ерөнхийлөгчийн албан тушаалдаа би эргэн ирж байна. Өөрчлөлтийн түрлэг улс орныг бүхэлд нь хамарлаа. Өнөөдөр би хэд хэдэн түүхэн зарлигуудад гарын үсэг зурах болно. Эдгээр зарлигаар би Америкийг бүрэн сэргээж, эрүүл сэтгэлгээний хувьсгал хийнэ. Өнөөдөр америкчуудад хандаж бид дахин эр зориг, эрч хүчтэйгээр түүхэн дэх хамгийн агуу соёл иргэншлийн амин чанараараа ажиллах цаг ирлээ гэж хэлье”
НЭГДҮГЭЭР САРЫН 20, 19:08 ЦАГ
Трамп өнөөдрөөс маргаашид шилжих шөнө тангараг өргөнө
Өнгөрсөн арваннэгдүгээр сард явагдсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсан. Тэрбээр өнөөдөр /2024.01.20/ Вашингтон хотод тангараг ажлаа албан ёсоор хүлээн авах юм. Тангараг өргөх ёслол болохын өмнөх өдөр Вашингтон хотод хэсэг хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Трамп анхны удаа тангараг өргөхөд Вашингтоны гудамжнуудад үймээн самуун дэгдэн, дэлхийн бусад орнуудад ч гэсэн жагсаал болж байв.
Тэгвэл одоо Трампын хоёр дахь тангараг өргөх ёслолын тухай мэдвэл зохих мэдээллийг хүргэе.
Ёслол хэзээ эхлэх вэ
Вашингтоны цагаар 05:00 минутад (Улаанбаатарын цагаар 18:00) ёслолыг үзэх хүмүүсийг шалгах аюулгүйн байдлын хаалга нээгдэнэ. Үүний дараа 09:30 минутад Конгрессийн тангараг өргөх ёслолын нэгдсэн хороо (JCCIC) мэдэгдэл хийж, дуу хөгжмийн үзүүлбэрүүд эхлэх юм. Тангараг өргөх ёслол 11:30 минутад (Улаанбаатарын цагаар 00:30 минут) эхэлж 12:00 минутад (Улаанбаатарын цагаар 01:00) Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс дараа нь Ерөнхийлөгч Доналд Трамп тангаргаа өргөнө.
Ёслол дотор орчинд явагдана
АНУ-ын ерөнхийлөгчид задгай талбайд, олон мянган хүний өмнө тангараг өргөдөг. Тэгвэл цаг агаар таагүй, хүйтэн байх урьдчилсан мэдээ гарсан тул тангараг өргөх ёслолыг Конгрессын ордны дугуй өрөөнд зохион байгуулах болсон гэдгийг Трамп баасан гарагт /2025.01.17/ мэдэгдсэн юм.
Трамп өөрийн эзэмшдэг Truth Social платформ дээр “1985 онд Роналд Рейган хэрэглэж байсан шиг тангараг өргөх ёслол, залбирал болон бусад үг хэлэх ёслолыг АНУ-ын Капитолын дугуй өрөөнд зохион байгуулахыг тушаасан. Рейган тэр үед хүйтэн уур амьсгалын улмаас дотор зохион байгуулж байсан. Энэ удаа ч гэсэн адил” хэмээжээ.
Хамгийн сүүлд тангараг өргөх ёслолыг дотор зохион байгуулсан нь Трампын дурдсанаар 1985 онд Ерөнхийлөгч Рейганы тангараг өргөх ёслол байсан юм. Тухайн жил мөн тангараг өргөх ёслолын парадыг цуцалсан байдаг. Харин энэ жилийн парад мөн дотор орчинд болох аж.
Хэн хэн ёслолд оролцох вэ
Тангараг өргөх арга хэмжээнд зориулж 220 мянган тасалбар хэвлэжээ. Тус ёслолд Ерөнхийлөгч Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон гэх мэт улс төрийн томоохон зүтгэлтнүүд оролцоно. АНУ-ын улс төрийн зүтгэлтнүүдээс гадна дэлхийн орнуудын төрийн төлөөлөгч нар тус ёслолд хүрэлцэн ирнэ. Үүнд БНХАУ-ын Ерөнхийлөг Ши Жиньпинийг төлөөлөн БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч Хан Жэнь, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони гэх мэт эрхмүүд багтаж буй.
Мөн технологийн магнатууд болох “Tesla” компанийн захирал Илон Маск, “Alphabet”-ийн Сундар Пичай, “Amazon”-ий Жефф Безос, “Apple”-ийн Тим Күүк, “OpenAI”-ийн Сэм Алтман, “Meta”-гийн Марк Зукерберг нар оролцох юм.Нээлтийн ёслолд кантри хөгжмийн од Кэрри Андервуд дуулна.
Мишель Обама, Конгрессийн гишүүн Нэнси Пелоси гэх мэт Ардчилсан намын хэд хэдэн хууль тогтоогч нар ёслолд очихгүйгээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Axios, CNBC, New York Times, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн Монголчуудын удирдагч Ц.Элбэгдоржид урилга явуулсан, оролцохыг хичээнэ гэсэн биз дээ.
Хүүр үхдэл сэг зэм идэж өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин хүний махан идэштэн цуст Алуурчин элбэгдорж монголчуудаас гөлийтөлөө айж гадаад эздийнхээ хошногоны нүхэнд очиж нуугдсан.
Ерөнхийлөгч Трампт амбаардуулахаасаа өмнө миний ард америк бий гэдэг ойлголтыг төрүүлж монголчуудыг америкаар айлгахаар ээлжит жүжгээ эхэлжээ. Трамп очиж очиж нэг муу монгол Алуурчинг тоож урих гэнэ
Алуурчин элбэгдорж, Алуурчин элбэгдоржийн Алуурчин зулбасгууд �##�сан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр ирлээ
Ци Хуа-гийн хүүхэд ш�##� худ�##�ч, түүнийг хэн ч тоож уриагүй. Монголчуудыг хошгируулах гэж ядаж байгаа байд�##� нь.
Хэнч үнэмшихгүй юм ярих юмдаа хаха
Алуурчин элбэгдоржийн агуу их дэмийрэл солиорол нь ужгирсан. Ер нь бол америк баруунд гудамж т�##�бай нь 3-дагч ертөнцийн болон нэн ядуу гуйлгачин �########� орнуудад төр засагт ажиллаж байхдаа гадаад эздийнхээ �######�ийг долоож урваад, ард түмнээсээ айсан урвагч нараар пиг дүүрсэн байдаг даа, тэдгээр урвагчид Аллага ярга хулгай луйврын мөнгөарөө тансаглаж казинодож �########� шаасаар, эцэстээ баасаа самарч идсээр үхэж д�##�дардаг даа
Хүн төрөлхтөний итгэл найдвар болжээ. Трамп.
Уул нь нам нь бол барууны чигтэй, баялаг бүээгчдийн нам, манайхаар бол АН юм ш дээ ! Даанч лидер нь нэг ийм барьцгүй хачин хүн байгаад байгаа нь огт та�##�агд даггүй юмаа !
Манайхаар Бүгд Найрамдах нам
Будлиан, хутгуур болжээ.
Манай Ерөнхийлөгчийг уриагүй байж муу хүзүүгүйг урьсан байгаа юмдаа, муусайн хогнууд !
Хүзүүгүй новш чинь л явж явж дэлхийд Монголыг төлө өлөөд байхаар нэр хүндтэй лүд юмаа даа !
????????????
Цаадах чинь тэр зэргийн худлаа юм ярихтайгаа
За битгии горь гэж хэлии эбэ г урилаа юу горьдвоо
ЭБИ харагдахгүй бна.
Хөөрхии тэр яаж байхавдээ мөрөөдөл шүүдээ
Элбэгдоржыг оройн зоогт урьсан байна лээ. Г�##�зуу өвгөн