Top StoriesНИЙГЭМ

Сурвалжилга: Төлөвлөгөөт хагалгаанууд ЭМДЕГ-ын санхүүжилтийг хүлээн, түр зогсов

ЭМДЕГ эмнэлгүүдэд олгодог санхүүжилтээ зогсоосон учир иргэд төлөвлөгөөт хагалгаандаа орж чадалгүй, хугацаагаа хойшлуулах нөхцөл үүсэж, мөн хөнгөлөлтөөр эм бэлдмэлээ авч чадахгүй байгаа тухай олон нийт шүүмжлээд буй.

Иймд төлөвлөгөөт хагалгаа цуцлагдах болон хойшлоход ямар хүчин зүйл нөлөөлсөн, хөнгөлөлттэй эмийг эмийн сангууд олгож байгаа эсэхийг бид сурвалжиллаа.

-ГССҮТ: Өвдөгний үе солих хагалгаа өндөр өртөгтэй тул ЭМДЕГ-тай гэрээгээ байгуулж, санхүүжилт орж ирсний дараагаар хэвийн үргэлжлүүлнэ-

-Танай эмнэлгийн зарим төлөвлөгөөт хагалгааны хуваарьт өөрчлөлт ороод байгаа юм байна. Ямар шалтгааны улмаас хугацааг хойшлуулав?

-Манай эмнэлэг Улаанбаатарын есөн дүүрэг, орон нутгаас хүнд, хөнгөн гэмтэлтэй иргэдийг хүлээн авч шаардлагатай мэс засал, эмчилгээ зэргийг шийддэг газар л даа. Тиймээс бидний үйл ажиллагаа ямар ч нөхцөлд тасалдаж болохгүйн үүднээс дотоод зохион байгуулалтаас хамаарч зарим төрлийн хойшлуулж болохуйц эмчилгээ, хагалгааны хугацаанд өөрчлөлт оруулдаг.

Үүний нэг нь өвдөг, түнхний үеийг солих хагалгаа. Тэр хагалгаа хойшиллоо гээд тухайн хүний амь нас хохирох эрсдэл үүсэхгүй, нэг хоёр сар хүлээж болно шүү дээ. Харин тархины гэмтэл авах эсвэл нуруу, хөл нь хугараад ирсэн хүнийг "хоёр сар хүлээчих" гэж болохгүй.

-Энэ төрлийн мэс засал өндөр өртөгтэйд тооцогддог. Хойшлуулж буй шалтгаан ЭМДЕГ-ын санхүүжилттэй холбоотой юу?

-Бид бүхэн өвдөг түнхний протез нийлүүлдэг газруудад маш их хэмжээний өртэй болчихсон. Яагаад гэвэл манай эмнэлэг тухайн протез нийлүүлдэг байгууллагаас худалдаж аваад, өвчтөнд суулгахад хамгийн багадаа 2 сая төгрөгийн алдагдал хүлээдэг. Гэсэн ч Улсын хэмжээнд ганц буй гэмтлийн эмнэлэг байж 2 сая төгрөгийн алдагдал хүлээлээ гээд эмчилгээгээ зогсоох учиргүй. Угаас энэ хагалгааны үнэлгээ даатгал дээр цохогдсоноор л хийгддэг.

Бид өртэй байгаа энэ хэсэгхэн хугацаанд л хагалгааны хуваарьт өөрчлөлт оруулсан. Удахгүй хоёр сард ЭМДЕГ-тай гэрээгээ суначих юм бол энэ төрлийн хагалгаа хэвийн үргэлжилнэ гэж тооцоолж байна.

-Өвдөг түнхний үеийг солих энэ хагалгаа хэр эрэлттэй вэ, нэг хүний мэс засалд хэчнээн төгрөг төсөвлөгддөг вэ?

-Энэ төрлийн хагалгаа өндөр өртөгтэйгөөс гадна оочер дараалал ихтэй. Хүн бүрийн биеийн бүтэц адилгүй учир нэг хагалгааны өртөг ч мөн хэлбэлзэнэ. Гэвч нэг өвдөгний үе солих мэс засал дунджаар 6.7 сая. Дарааллын хувьд, хагалгаа хэвийн төлөвлөгөөтэй үед 6 сараас нэг жил хүртэлх хугацаанд хүлээх шаардлага үүсдэг. Хэцүү асуудал л даа.

Бид байгаа хөрөнгөө зарцуулаад хагалгаагаа хийгээд явлаа гэхэд жилийн сүүлч үеэс эхлэн төсөв нимгэрч, хагалгаа хойшилдог.

-Энэ төрлийн мэс засал өөр эмнэлгүүдэд хийгддэг эсэх?

-Дүүргүүд дээр өвдөг, түнхний хагалгааг хийдэг болгоё, гэмтлийн мэс заслыг хөгжүүлье гэдэг байдлаар Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт бид эмчээ илгээсэн. Энэ төрлийн хагалгаа хийгдээд эхэлсэн. Мөн Ховд, Говь-Алтай, Дундговь аймгуудад туршилтын хагалгаанууд амжилттай хийгдсэн. Энэ эрчээрээ явах юм бол одоо үүсээд буй дараалал, санхүүгийн нөхцөл зэрэг жилийн дараа гэхэд өөр түвшинд очно гэх төсөөлөлтэй байна.

Бид цааш хамгийн олон хагалгаа төлөвлөгддөг III эмнэлэгт очиж, ЭМД-ын санхүүжилттэй холбоотойгоор хагалгааны хуваарьт өөрчлөлт орсон эсэхийг тодрууллаа.

-III эмнэлэг: Одоогоор хагалгааны хуваарьт өөрчлөлт орсон зүйл байхгүй. Удахгүй ЭМДЕГ-тай гэрээгээ байгуулна-

"Манай эмнэлгийн хуваарьт хагалгаанд өөрчлөлт ороогүй. Бүгд төлөвлөгөөний дагуу л явж буй. ЭМДЕГ-тай энэ оны санхүүжилтийн гэрээгээ хараахан хийж амжаагүй, гэхдээ гэрээ хийгдээгүй, санхүүжилт орж ирээгүй гээд эмчилгээ, үйлчилгээнд өөрчлөлт орохгүй" хэмээсэн юм.

Дан ганц эмнэлгүүд бус эмийн сангууд ч ЭМДЕГ-тай гэрээ хийж хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэдэд эм олгодог. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд хөнгөлөлттэй эмд хэрхэн өөрчлөлт орсон болоод ЭМДС-аас олгодог санхүүжилт хугацаандаа орсон эсэх талаар дараах эмийн сангуудаас тодруулсан юм.

-Эмийн сангууд: ЭМДЕГ хөнгөлөлтөөр олгосон эмийн санхүүжилтээ олон сар хоцроосон-

Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Монос" эмийн сан: ЭМД-аар олгодог эм бэлдмэлүүд хэвийн олгогдож буй. Өнгөрөгч онд даатгалын санхүүжилттэй холбоотой ямар нэгэн асуудал үүсээгүй. Удахгүй энэ оныхоо гэрээг байгуулаад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ.

Чингэлтэй дүүрэгт байрлах "Энэрэл номт" эмийн сан: Манай эмийн сан ЭМДЕГ-тай хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох дээр гэрээ байгуулан ажилладаг. Даатгалын хөнгөлөлтийг нэг үгээр тайлбарлавал 100 төгрөгийн эмийг даатгалаар хөнгөлөөд 30 төгрөгөөр борлуулж байна гэсэн үг. Гэтэл эмийн борлуулалт эрхэлж буй бид хөнгөлөлтөд орсон 70 төгрөгөө ЭМДС-аас авах гэхэд хэдэн сараар нь олгохгүй, уддаг. Жишээлбэл, есөн сард олгох ёстой санхүүжилтээ 11 сарын сүүлээр авсан. Үүнтэй холбоотойгоор эм таталтаа хийж чадахгүй байдалд хүрч байсан удаа бий.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Намуун дэлбээ" эмийн сан: ЭМД-ийн мөнгө өчнөөн саатсан. Ялангуяа 2024 оны 8 сараас хойш хугацаа хожимдож олгож, үйлчилгээ эрхлэгч бидэнд чирэгдэл учруулсан. Удахгүй дахин гэрээгээ хийнэ.


ЭМДЕГ бүх шатлалын Улсын эмнэлэг болоод хувийн нэр бүхий 100 орчим эмнэлэг, 662 эмийн сантай гэрээ байгуулан иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны жилийн эцэст 2034.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 445.5 (28.0%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний зарлага 2024 оны жилийн эцэст 2073.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 521.7 (33.6%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ.

Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцэст эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор 3275.0 мянган хүн даатгуулсан байна. Нийт даатгуулагчийн

  • 2291.2 (70.0%) мянга нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд,
  • 770.9 (23.5%) мянга нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд,
  • 212.8 (6.5%) мянга нь шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд байна.

2024 онд 1-11 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас хамгийн их санхүүжилт авсан хувийн 5 эмнэлэг

  1. Бриллиант эмнэлэг 14.2 тэрбум
  2. Баянзүрх эмнэлэг 14.2 тэрбум
  3. ЭМЖЖ эмнэлэг 13.3 тэрбум
  4. Рехамед эмнэлэг 12.2 тэрбум
  5. Медвик эмнэлэг 11.2 тэрбум

2024 онд 1-11 дүгээр сард ЭМДС-гаас хамгийн их санхүүжилт авсан 5 сувилал

  1. Хужирт рашаан сувилал 3.2 тэрбум
  2. Шаргалжуут 1.7 тэрбум
  3. Ар жанчивлан 1.5 тэрбум
  4. Өвөржанчивлан 1.3 тэрбум
  5. Элма хужирт 1.2 тэрбум

Харин "Монос"-ын салбар эмийн сангууд 2024 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 17 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт авсан байна.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр иргэдээс суутгах ЭМДШ-ийн өөрчлөлт

Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан Засгийн газар шинэчлэн баталдаг. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болно. Иймд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ үүний хоёр хувиар тооцогдон шинэчлэгдсэн байна.

Улмаар иргэд эрүүл мэндийн даатгалд сар бүр 15,840 төгрөг төлөх юм. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэд:

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн
  • малчин
  • их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч.

Харин төрөөс хариуцан төлөх иргэд гэдэгт 0-18 насны хүүхэд тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр хүүхэдтэй бол гурван нас хүртэл нь өсгөн бойжуулж буй эх эсвэл эцэг хугацаат цэргийн алба хаагч ял эдэлж байгаа ялтан хамаарах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2025 13:05

Хамгийн гол газартайгаа уулзаж ярилцлага аваагүй байна. уулзахаар баахан нэгдсэн тоогоо ярьдаг. тэрийг нь сонсохгүй байх хэрэгтэй Их асууд�##�тай газар. Хөнгөлөлтөө эмийн над хугацаанд нь өгөх хэрэгтэй. гэрээ байгуулчихаад. 2. Он гарчихаад байхад гэрээгүй явж байна гэдэг маш хариуцлагагүй хэнэггүй байна. Он дуусахаас өмнөхөн хийгэдэх ёстой. 3. Улсын эмнэлэг мөнгөө төлөөд хаг�##�гаа хийлгүүлэх хүмүүст үйлчлэх хэрэгтэй. Ихэнх нь хойшлуулах байх. гэвч энд тэндээс цуглуулаад шууд хийлгүүлэх сонирхолтой хүмүүс бий. Тиймээс төлбөрөө шууд төлөх боломжтой хүмүүсийг заав�##� даатг�##� гэхгүйгээр өөрөө хүсвэл хийдэг л байх хэрэгтэй. тэгэхгүй бол хүмүүс мөнгөө бариад хувийн эмнэлэг явдаг. Гэтэл зарим хүнд улсын эмнэлгийн эмчээр хаг�##�уулах сонирхол өндөр байдаг. Манай хамаатны хүн 5 саяар хувийн эмнлэгт өвдгөө янзлуулсан. одоо ч сайхан л байна. асууд�##�гүй. Тэгэхээр миний бодлоор төлбөрөө өөрөө шууд хийх боломжтой улсын эмнэлгийн эмчээр хаг�##�уулах сонирхолтой хүмүүс байв�##� төлбөрийг нь аваад хийх л хэрэгтэй. Даатг�##�аар дамжихаар үнэ жоохон хөөрөгдөөд байдаг. Одоо улсын эмнэлгийн шүдний тасаг төлбөр аваад хувийн эмнэлэг шиг үйлчилж байгаа. Тэр нь төлбөр төлж чадах хүмүүстээ зөв. Яагаад гэвэл хувийн шүдний эмнэлэгт итгэх ч хүн бий итгэхгүй ч хүн бий. Хувийн шүдний эмнэлэг эмч нь цагаа бичээд мөнгө гартаа аваад суудаг нь та�##�агддаггүй. Үнэнийг хэлэхэд.

Зочин
Зочин
1 сар 22, 2025 13:11

Үнэнийг хэлэхэд сувил�##� гэж ашиггүй газар даатг�##�аас мөнгө олгомооргүй байна. тэрний оронд харвасан хүмүүст дараа нь сэргээх эмчилгээ хийдэг газарт төлбөрөөс хамжилцах нь зөв. Сувил�##� гэж хүүхдийн зуслан. Даатг�##�ын мөнгийг тийм зүйлд зарцуулах нь буруу. Хүмүүс хүсвэл өөрөө мөнгөө өгөөд зусландаа явна биз. Мөн даатг�##�ын газар энэ жил амш хариуцлагатай ажиллаж гэрээний дүн болсон бол шууд дуусахаас нь өмнө мэдэгдэж сануулга өгөх. Эмнэлгүүд ч даварч гэрээнээс хэтэрсэн үнэ нэхэхгүй байх хэрэгтэй. Мөн даатг�##�ын газар том аудит хян�##�т ш�##�г�##�т оруулж мөнгө нь яагаад эхэндээ хүрэлцээд жилийн эцэст дуусаад байгааг ш�##�гах. Мөн даатг�##�д оруулсан үйлчилгээ эмийн үнийг ердийнхөөс өсгөж оруулсан эсэхийг хатуу ш�##�гах хэрэгтэй.

Иргэн
Иргэн
1 сар 23, 2025 20:18

Одоо хулгай луйвараа жаахан цэгцлэхгүй бол ЭМД- дийлэхгүй нь!!! Улсын эмнэлгүүдэд бага ч гэсэн төлбөртэй болмоор бн!!! Үнэгүй үйлчилгээ үнэхээр явдаггүй хөгждөггүй гэдгийг улсын эмнэлгүүдэд байгаа оочер дара�##��##� нэгийг өгүүлэж байна шүү!!! Ямар ч шаардлагагүй эмнэлгээс хэсэж үзүүлсэн, хэвтсэн хүмүүс их болжээ!!! Эсвэл жилдээ нэг удаа үнэгүй даатг�##�аар хоёр дахь төлбөртэй эхэлдэг болгоё!!

Zochin
Zochin
1 сар 23, 2025 23:57

Чаддаг юм нэг мөр үхлийг түр зогсоогоочээ

Холбоотой мэдээ

Back to top button