"Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгасан "Хөх нүүрс" мега төслийг энэ онд эрчимжүүлнэ

Засгийн газрын урдаа тавьсан 14 мега төслийн нэг болох “Хөх нүүрс” төслийг энэ оноос эрчимтэй урагшлуулж, 2028 хүртэл хэрэгжүүлэхээр Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан.
Энэ хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулж, хүрэн нүүрсийг 650 градусын температурт дулааны боловсролуулалтад оруулан хагас кокс буюу хөх нүүрс үйлдвэрлэх юм. Угтаа сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад нарийн ширхэгт тоосонцор ялгарлын хэмжээг 80 хувиар бууруулж, хүхрийн исэл 64, акотын исэл 85 хувиар багасана гэж тооцож буй. Урьдчилсан судалгаагаар, үйлдвэр ашиглалтад орсноор 850 гаруй мянган тонн хөх нүүрс үйлдвэрлэж, 600 гаруй мянган тонныг нь жилийн хэрэгцээнд нийлүүлэхээр тооцжээ. Харин 200 гаруй мянган тонныг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэгт нийлүүлэх юм.
Хөх нүүрс нь түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдлүүдийн хэмжээг бууруулж, хотын агаарын чанарыг сайжруулах бөгөөд богино хугацаанд хэрэгжих боломжтой төсөл гэдгээр нь онцолж гаргаж ирсэн. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үнэ нь одоогийн сайжруулсан түлшээс 62 хувиар хямд байна гэж тооцоолж байгаа.
Хөх нүүрс төслийн хүрээнд,
- Химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх
- Нүүрснээс гарах хог хаягдлаар 100 мВт эрчим хүч үйлдвэрлэх юм.
Үндсэндээ уг төсөл хөтөлбөрт 190 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК уг төслийг бүрэн санхүүжүүлэхээр болжээ.
Хөтөлбөрийн эхний ажил, ашиглагдахаа больсон байрыг сэргээн засварлаж, сургалт судалгааны төв болон ажичдын байрыг бий болгоход чиглэжээ. Төсөл бүрэн хэрэгжиж эхлэх үед ойролцоогоор 1800 гаруй ажлын байр бий болно хэмээн холбогдох албаныхан хэлэв.
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлэх уг мега төслийг залгаж, "Шингэрүүлсэн түлш" төслийг мөн хэрэгжүүлэх хүлээлт бий.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүр сүр нэртэй үр дүн багатай л үйл ажиллагаа яваад байгаа даа �######�уул
Наад хагас кокс чинь шат�##�т муу маш их мод түлэх хэрэгтэй .Угарын хийг коксын хий гэдэг.Түлэх үед ихээр ялгарч хүн хордуулна.үнэ өндөр.коксжуула яъвцад ялгарсан хий ба шингэнийг ашиглаж чадахгүй...