Нийгэм мэдээ
ОБЕГ: Төв аймагт 2 мянган боодол өвс шатаж байсныг унтраасан

Төв аймагт өчигдөр буюу /2025.01.22/-ны өдөр 2 мянган боодол өвс шатаж байсныг унтраасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Дөрөв жаран нэг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хураалттай 2000 боодол өвс бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.