ТӨК-ийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, П.Сайнзориг, М.Бадамсүрэн, Р.Сэддорж нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 17 гишүүний 58.8 хувь нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Мөн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.