УЛС ТӨР

Хархорум хот байгуулах тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжив

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийн эцэслэн батлуулах эсэхийг хэлэлцэж 69 гишүүн буюу 67.7 хувиар дэмжсэн юм. Мөн уг хуультай зэрэгцүүлэн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтаар 67 гишүүн дэмжлээ.

Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын төслийг батлах санал хураалтаар 65 гишүүн дэмжиж саналаа өгөв. Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтаар 62 гишүүн дэмжив.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button