Б.Энхбаяр ТӨК-ийн хуулийн шинэчлэлийн ажлын хэсгийг ахлах амбицаа илэрхийлэв

Өнөөдрийн /2025.01.23/ үдээс хойших УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/ Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ТӨК-ийн менежментийн шинэчлэлийг ахлах амбицтай байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, “Би даруухан биш байж магадгүй. Амбицаа шууд илэрхийлье. Энэ хуулийн шинэчлэлийн ажлын хэсгийг би ахалъя. 2016 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа энэ хуулийн суурь онолын судалгааг хийж байсан. Өмнөх парламентад мөн ажлын хэсгийг ахалж ажиллаж байлаа. Хоёр удаагийн сонсгол хийж, ТӨК-д хулгай яаж хийгддэг вэ гэдгийг мэднэ. Тиймээс нүх сүвийг нь хэрхэн бөглөх вэ гэдэг гарц шийдлийг нь хийж чадна гэж бодож байна.
Миний хамаатан саднаас нэг ч хүн ТӨК-д ажилладаггүй. Ажиллаж байсан түүх байхгүй. Тиймээс ашиг сонирхлын зөрчил байхгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хийлгэх хэрэгтэй, энэ хар хүн чадна шүү.
зөв Энхбаярт өгөөрэй
Энхбаярыг дэмжин 2024 онд сонсгол гоё хийсэн дээ. даанч шүүх нь ял өгөхгүй хорвоо
Энхбаярыг дэмжиж байна
Хуулийн төмөл их сул муу болсон байна лээ. Олигтойхон онолын мэдлэгтэй эдийн засагч, хуульчдыг ажиллуулж суурийг нь сайн хууль гаргаж өгөхгүй бол өнгөцдүүхэн ийм бэрхшээл энэ компанид ингэж тулгарч байна гэсэн хэдэн юм тусгаад бол олигтой чанартай рeформ хийх хэмжээний хууль болж чадахгүй
Мундаг мэдлэгтэй гишүүн шүү. Хийж чадах хүн шүү амжилт
Энхбаяр гишүүнээр хуулийн төсөл хийлгэхийг маш олон хүн дэмжиж байна, илүү сайн хийе гэх гишүүн байв�##� өрсөлдүүлээд шийдье!