Ө.Шижир: ТӨХК-ийн захирал амь насаа 3 тэрбумаар даатгаж, “Эрдэнэс монгол” 170 тэрбумын менежментийн зардалтай байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр хэлэлцүүлж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
Төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой компаниудын нийт активын хэмжээ 2019 онд 37 их наяд, 2023 онд 59 их наяд байсан бол 2024 оны жилийн эцсээр 64 их наяд 200 тэрбум болж өссөн байна. Тийм болохоор энэ байдлаа эргэн харъя гэж байгааг дэмжиж буй Орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой гээд үзвэл 472 хуулийн этгээд бий. Үүнээс төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг 122 хувьцаат болон хариуцлагатай хувьцаат компаниудыг харахад ердөө 5 компани нийт ашгийн 90 хувийг бүрдүүлдэг.
Гэтэл бусад аж ахуйн нэгжүүд ашигтай ажилладаггүй. Улс төрөөс улстөрчдөөс өндөр хамааралтай томилгоонууд явагдаад ирэхээр буцаад хариуцлага тооцох боломжгүй тийм тогтолцоог, ийм засаглалыг бий болгоод байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн нэг захирал нь өөрийнхөө амь насыг 3 тэрбум төгрөгөөр үнэлж даатгал хийлгэсэн тохиолдол ч бий. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувь эзэмшдэг “Оюу Толгой” компанийн аудитын тайланг зөвхөн төсвийн байнгын хорооны гишүүдэд нууцаар тарааж байгаа нь ямар учиртай вэ.
Бусад УИХ гишүүдэд тайланг тараагаагүй, хүргүүлээгүй. Гадаад зээлээс дамжуулан зээлдүүлсэн зээлийн 1 их наяд 167 тэрбум байна. Эдгээр дээр хүртэл ид тод байдлыг яаж тусгаж байгаа вэ. “Эрдэнэс Монгол” нэгдэл Засгийн газрын 2023 оны 108 дугаар тогтоолоор өөрийн нэгдлийн ашигтай ажилласан 5 компаниас гэхэд л менежмэнтийн төлбөр гээд орлогын 2 хувь хүртэлх хувиар тооцон 170 тэрбум төгрөгийг менежментийн төлбөр гээд авсан.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ жингогийн суга өөрийн мэдэхгүй юм юм руу үсчиж, их донгосдог болжээ.
энэ мэдрэл муутай өвгөнийг �######�уулаач эээээ
жинхэнэ гишүүн шиг асуулт тавьжээ...........Амжилт хүсье...........Багануур, Шивээ овоо зэрэг ашиг багатай уурхайг тухайн тохируулга хийсэн цахилгаан станцын охин компани болгоод �##�бажуулж өгөх нь зүйтэй мэт ,,,,,,,