УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Шүүхийн хараат бус байдал иргэдийн итгэлтэй хамт уруудсаар

Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангарагладаг хүмүүс бол шүүгчид.

Ийм тангараг өргөсөн хүмүүс Монгол Улсын шүүхийн байгууллагыг бүрдүүлдэг. Яг л эмч нар хүн ардын амь нас, эрүүл мэндийн төлөө хэлбэрэлтгүй, нэгэн сэтгэлээр зүтгэхээ амлаж тангараг өргөдөг шиг. Тэдгээр тангараг өргөсөн хүмүүс эмнэлгийн байгууллагуудад ажилладаг шиг. Шүүх өөрөө ийм бүрдүүлбэртэй юм.

Тангараг өргөнө гэдэг нэг талын мэргэшлийн тамга бөгөөд эмчийн өмнөөс өвчтөн онош гаргахгүй. Шүүгчийн өмнөөс шүүгдэгч шүүхгүй байх, хэм хэмжээ заагийн тухай ойлголт. Мэргэжлээр нь ингэж дархалж, сэтэртэй адуу шиг дэл сүүлийг нь хийсгээд тавьчихдаг гэсэн үг. Ингэж дархлагдана гэдэг өөрөө нэг талын туйлын эрх чөлөөгүй, нөгөө талдаа дураараа дургихын нэр ээ.

Эрх чөлөөгүй байдал нь нийтийн хэв журмын эсрэг ёс зүйт хүнээрээ мэхийх, дураар байхын нэр нь хэнд ч үл захирагдан, мэргэжлийн аажиллахын үлгэрлэл гэмээр. Тийм ч учраас шүүгчдийн бүрдүүлбэр болсон шүүхийн байгууллагын хараат бус байдлыг аль ч эрх зүйт төр эрхэмлэхийг хичээсээр ирэв. Үүнийг дагаад шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл маш чухал үзүүлэлтээр нэрэлэгдсээр байна.

Монгол Улс Үндсэн хуулиндаа,

  • Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
  • Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана гэж заасан.

Шүүх эрх мэдлийг хараат бус байлгах чиглэлд шүүхийн тухай хуулиудаа ч засч, Үндсэн хуулиа ч өөрчилсөөр ирэв. Гэвч бодит байдал дээр шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх улс төрчдийн нөлөө өндөр хэвээр байгаа юм. Саяхан өрнөсөн "Ачит-Ихт"-ийн кэйс дээр л гэхэд,

Нэг талаас, П.Цагааныг олон улсын интерпол саатуулчхаад байхад монголын шүүх түдгэлзсэн бичиг явуулав. Ингэхдээ "Энканто" саунд түүнийг суллах тохироо хийж, шүүгч рүү утсаар чиглэл өгсөн гэгдэв. Үүн дээр шүүгч улс төрчдөөс чиглэл авч, хараат бусаар ажиллав гэсэн шүүмжлэл нийтийн дунд үүслээ.

Нөгөө талд, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Шүүгч бусдын нөлөөнд орвол ял шийтгэгдэх Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина”  гэж мэдэгдэв. Энэ нь шүүхийн хараат бус байдалд улс төрч нөлөөлөхийг завдлаа, шахалт үзүүллээ гэдэг маргаан дагуулав.

Хоёр талаас нь хоёр өөр өнцгөөс хандсан нэг кэйсийн эл дүгнэлт аль ч утгаараа "шүүх нэг л биш байгаа"-г харуулав.

Шүүх нь нэг л биш байхаар иргэдийн итгэл суларсаар байна. Судалгаанаас харахад, иргэд энэ мэт хэвлэл мэдээлэл, сошиал орчноор явсан агуулгаас үүдэж шүүхэд итгэх итгэлээ хамгийн их алддаг байна. Харин шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар суусан иргэдийн шүүхэд итгэх итгэл 60 хувиас дээш үзүүлэлттэй гарсаар иржээ.

Үндсэндээ улс төрийн зорилгоор шүүх байгууллага руугаа дайраад байх тусам шүүхийн хараат бус байдал сулрах нэн эрсдэлтэй. Нөгөө талд шүүгчид томилогдсон этгээдээсээ шууд хамааралтай байх, хэрэг наймаалцсан тодорхой кэйсүүд зэрэг ил тод байхаар иргэдийн шүүхэд итгэх итгэл суларсаар байх нь тодорхой юм.

Томчуудын хэргүүд явсаар шүүх шатандаа гацдаг, илтэд өршөөн цайруулдаг. Эсвэл шүүх хэн нэгнийг тодорхой зорилгоор хэлмэгдүүлэн нухчин дардаг байдал монголд газар авсан уу гэвэл авсан. Юун тангараг, юун шүүх засаглал гэдэг завхрал үнэндээ шүүх нь хараат бус байдлаа алдсанаас, улс төрчид нь тэдэнд хэтэрхий их нөлөөлсөөр ирснээс л үүдэлтэй юм. Мянга сайхан хуулиа засаад ч монголжуулаад л өөрсдийнхөө хүслээр хэрэглэчихдэг нөхцөл шүүх болоод төрийн зааг ялгааг зааглах сэдэв өөрөө мэргэжлийн ёс суртахуун дээр л суурилахаар байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2025 10:19

Шүүх хамгийн дампуу с�##�бар болчихсон. Элбэгдоржийн үeэс л улам дордсон. Шүүхийг шүүмжилэх нь хараат бусад нь х�##�даж байгаа хэрэг огт биш

Зочин
Зочин
1 сар 25, 2025 21:43
Reply to  Зочин

Хөгжихгүй байгаа ш�##�тгаан .ЗАСАГ ТӨР ажил хийхгүй популизм хийдэг . Тэд аман дээрээ шүүмжилсэн ч сонгуулиар авилг�##�ч хулгайч хог шааруудаа л дэвшүүлдэг . Тэд нь авилг�##� аваад төрөөс төрсөн тэрбумтан , намдаа хандив өргөсөн ирээдүйн сайдтан ..... Авилг�##�чидаа устгах авилгачидаа нэр дэвшүүлэхгүй л байх хэрэгтэй . Дараа нь шүүхийн асуудлаа ярьж болж байна .

Иргэн
Иргэн
1 сар 24, 2025 12:47

Шүүх, шүүгчийг шүүмжилвэл шүүхэд нөлөөлсөн болох уу. Яав�##� шүүхэд нөлөөлсөн болох уу

Зочин
Зочин
1 сар 24, 2025 19:32

ХЗДХЯ-ыг МАН-ын даа лгавараар Ц.Нямдорж 6 удаа томилогдож 30 шахам жил удирдаж, хөгжих шинэчлэл хийх бүх оролдлогыг тас цохиж ирсэний хар гайгаар Монголын хууль зүйн тогтолцоо өнөөдөр бүрэн утгаа раа сүйрлээ шүү дээ !
Хэрэв Тэмүүжин Сайдын шинэчлэлийг Дорлигжав, МАН хоёр элбэж устгаагүй бол байд�##� арай өөр байх байсым даа !!!
Үхэр монголчуудын үйл нь тэр дээ !!!

Зочин
Зочин
1 сар 25, 2025 20:30

Хүрэлсүх огцор

Ха ха ха
Ха ха ха
1 сар 26, 2025 07:22

Гадаадын сайн шүүгч нарыг авчраад ажиллуулъя.

Холбоотой мэдээ

Back to top button