Д.Үүрийнтуяагийн ураны лиценз олгогдох цаг үеийн ХОМ алга байна

Ураны лицензийг олгох үйл явцад оролцож, Францын талаас авлига авсан гэгдээд буй Д.Үүрийнтуяагийн ХОМ-ийг үзлээ.
Ингэхэд, тэрбээр хамгийн сүүлд 2019 онд ХОМ мэдүүлсэн нь АТГ-ын нээлттэй мэдээллийн сайтад байна. Энэ үед Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалтай байжээ.
Түүний өөрийн нийт орлого 38 сая төгрөг, 81.8 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 365 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, "Эртний тоонот гэр" ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг гэжээ.
Харин 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихдээ, дахин ХОМ мэдүүлжээ.
Үүнд өөрийн орлого нь 169 сая төгрөг болон нэмэгдэж. Орон сууц нь 1 тэрбум болсон бол тээврийн хэрэгсэл нь 30 сая болж буурсан байна. Түүнчлэн "Гэгээлэг нийгмийн төлөө Үүрийнтуяа сан", "Монголын тамирчдын холбоо", "Евробион лос" ХХК зэрэгт хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Д.Үүрийнтуяаг 2016-2017 онд АМГТГ-ын даргаар ажиллаж байхдаа ураны лицензийг олгосон асуудалд холбон, буруутгаж буй. Харин энэ үед болон үүнээс хойш түүний хөрөнгийн байдал хэрхэн өөрчлөгдсөнийг харах боломжгүй байна.
Д.Үүрийнтуяа "Н.Учрал сайд бүх бичгээ ил болгох хэрэгтэй. Намайг дуудаж шалгаж байгаагүй. Би одоо ч Засгийн газарт ажиллаж байна, бүх ХОМ-ээ мэдүүлээд, зөрчилгүй нь тогтоогдоод явдаг" гэж тайлбар хэлсэн юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНИА НЬ УСТГАХАА ! МУУХАН МЭДЭХТЭЙГЭЭ
Ганц сая еврогийн төлөө юун сүртэй юм.Идсэний зол,мангартсаны хохь гэж мэдэх үү улныхан минь
Наад Үүрийнтуяа чинь тоглоом хийсэн яасан хэцүү хүн бэ.
Наад авгайг ажлаас нь х�##�ж ял асуу. Луйврын хөрөнгийг нь хурааж аваад хорь
С.баярцогтынх шиг адилхан хэрэг байна.
odoo duudaad shalgachaach shalguulya gene
Харваас авилгачин төрхтэй авгай байна
Ардчиллын он жилүүдэд бүх архивууд шилжилт хөдөлгөөнд орж чух�##� бичиг баримтууд нь устсан байдаг гэж ярьдаг шүү
Muu novsh avilgachin
Хулгайчуудын арга улам нарийн болж байна
Зүйтэй. Ингэж Монголын төрийг шившиглэх хэрэгтэй. Дэлхийн шүүхээр тогтоогдсон потенциа-ль гэмт хэрэгтэн Монголын төрд яаж даам гардагийг дэлхйн үзнэ гэдэг их сайн. Авилгын эсрэг хамгийн жинтэй а-лхам энэ болно. Энэ эмэгтэйг тайван орхичих. Тэр төрд а-лбан тушаа-лаа хашаад явж байг.
АТГ- намайг дуудаж ш�##�гадаггүй гэж томорч байгаа харагдсан аргагүй шүү дээ Монгол улсын АТГ- чинь Дэлхийд байхгүй авилагчид үүрэлсэн АТГ- юм чинь чи хахууль өгөөд л ш�##�гахгүй гүйцээ!!!