Хариуцсан сайд нь ял шийтгэгдэж, цаасан дээр гацсан "ТЭЦ-5" төслийг амь оруулна

Одоогоос 13 жилийн өмнө Эрчим хүчний яам “ТЭЦ-5”-ыг 2015 онд ашиглалтад оруулна хэмээн ярьж байсан удаатай. Тухайн үед гэрээний хэлцэл ид яригдаж, байршил дээрээ тодорхой шийдэл гаргаж чадалгүй цаг алдсан гэх шалтгаан хэлж байв.
Ингээд хотоос холгүй Хөлийн голын хөндийд барих дээр тогтсон. 2011 онд зарлагдсан тендерийг нээж хоёр компани сонгогдож байсан юм. ТЭЗҮ-г Азийн хөгжлийн банкны тусламжаар боловсруулж, концессийн гэрээгээр 25 жилээр хийнэ гэж тогтсон ч хэрэгжээгүй.
2013 онд, тендерт Францын “Интернэшнл Пауэр Жи Ди Эф Суэз”, Японы “Сожитц” зэрэг хэд хэдэн компаниудын хамтарсан консерциум шалгарч, төслийн нийт өртгийг 1.5 тэрбум ам.доллароор тооцоолж 450 мВт цахилгаан, 600 мВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, ус бага хэрэглэдэг, байгальд ээлтэй өндөр чадамж бүхий бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, хоёр талаас гэрээнд гарын үсэг зурж байсан ч тухайн үеийн улс төржилтийн нөлөөгөөр цаасан дээрээ үлдсэн.
Гардаж ажилласан хүн нь тухайн үеийн Эрчим хүчний сайд асан М.Сономпил. Удаа ч үгүй түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр буюу 266 сая төгрөг авсан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгож, цагдан хорихоор шийдвэрлэж, улмаар түүнд 4 жилийн хорих ял оноосон.
Харин 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 8- ны өдөр уучлал үзүүлсэн байдаг.
2025 оны Засгийн газрын томоохон зорилтуудын хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” –нд эрэмбэлсэн мега төслүүдийн дунд “ТЭЦ-5”-ын бүтээн байгуулалтыг багтааснаар уг төсөл эргэн амь орж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголоор ДЦС-5 гэх ёстой.
266 saya huraalgaad 16 say $ avsan gesen
Бас л авилгаас болсон юм байна даа
АНын үед төрд гарсан өлөн нүдэлсэн хулгайчид бүх с�##�барт дээр дооргүй самарсан даа
Чиний МАН л 34 жилээс 30 жилд нь самарч идээд дуусгаж байна даа .
Хөөрхий ийм л хүмүүс төрийн сайд дараа нь шоронгийн ялтан болж байгаа юм даа!!! Ямар ч жудаггүй бэрдүүд!!!
Ялын дээд хэмжээ өг
Томоохон төслүүд зэрэг зэрэг ихэрлэж байгаа мэт л дуу дуугаа ав�##�цан эхлэж байгаад бахархаад баярлаж байна. Гэхдээ энэ хэд маань дотоодын дайснуудаа дийлдэг л байгаа даа
Төрийн өндөр �##�банд очингуут өлөнтөж авилга,хулгай хийхээ урьт�##� болгодог хулгайчууд монголоор дүүрэн байх юм.Сономпил хулгайчийг женко хулгайч өршөөлөөр суллажээ
Нүүрсээр ажилладаг ДЦС хөрөнгө оруул�##�тыг дэмждэг Гадны банк 2020 оноос эхлэнэ байхгүй болсон. Үүнийг хүлээж олон хүнийг хилс болсон болоогүй хэргээр янз бүр болгосон юмаа. Түүний нэг Сономпил юм
Энэ хүний хариуцсан ажил буюу Чингис фондын хөрөнгөөр Амг�##�ан станц ашигл�##�т орсон. Үүнд хорссон хүмүүс ял тулгасан юм даа
Одоо мөн л улс төрийн томилгоогоор эрчим хүчний с�##�барыг самрах гэж байгаа сураг дуулдаж байна . Тус с�##�барт ажиллах инженер техникийн ажилтан ч олдохгүй болж байгаа бололтой . Эрчим хүчний инженерийн холбоо хүний нөөцийн суд�##�гаа хийж ажиллах…
Одоогоор монголын эрчим хүчний с�##�барт асууд�##� шийдэж эрчим хүчний эх үүсвэр барьсан цорын ганц сайд. Харин энэнийхээ төлөө шоронд орсон. С�##�барынхан бүгд мэддэг, т�##�архдаг.Юм хийсэн , зөв шийдэл гаргасан хүн бүхнийг шоронд явуулж, шонд өлгөж, бизнесийг нь унагаах д�##�д механизм ажиллаад удаж бн. Дээгүүрээ харь нөлөөнд маш их автаж бн. Үндэсний хэдэн компаниудаа татаж унагаасан. MCS,Гарамжав,.г.м. Эх орны төлөө зөв дуугарсан, зөв шийдвэр гаргасан хүмүүс нь харьд, эсхүл шоронд. Эбэ, Сайханбилэг, Сономпил..г.м. Одоо Оюук шүүгчдийг базах асар их сонирхолтой бгаа. Тэгвэл цаа чинь дийлдэхгүй МАНГАС болно. Тэчаадаж, улаан цагаан зүтгэдэг болсон. Засаг ажлаа хуулийн дагуу л хийх ёстой. Шүүх засагл�##� ЕӨК-д байгаа нь аз, засагл�##�ын маш зөв хуваарил�##�т болж..ккк
Маш буруу ойлгож байна даа тэр төсөл биш шүү дээ. Ш�##� ондоо төслийг 5 р цахилгаан станцын төсөл гэж нэрлэж байгаа юм. Харин тэр жинхэнэ 5 р станцын төслийн хувьд Монголын төр ямар ч хариуцлагагүй гэдгээ олон улсын хөрөнгө оруулагч нарт харуулсан