УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ээлжит бус чуулган зарлагдвал томилгоо, цагаан сарын амралт, Д.Цогтбаатарын бүрэн эрхийг хэлэлцэнэ

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр /2025.01.24/ хаана. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж, УИХ-ын дарга Л.Амарбаясгалан дэмжсэн гэх мэдээлэл бий.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан товлогдвол хэд хэдэн асуудал хэлэлцэх чигтэй байна.

  • Засгийн газраас буюу Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн өргөн барьжээ. Эл хуулиар Цагаан сар болон Үндэсний их баяр наадмаар тус бүр 10 хоног амрах өөрчлөлтийг хийхээр төлөвлөж буй аж.
  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын Дээд шүүхээс ял шийтгэл авсантай холбогдуулан бүрэн эрхийн асуудлыг хөндөх, Элчин сайд нарын томилгоо зэргийг хэлэлцэх товтой байна.
  • Мөн намрын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэж амжаагүй “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд "Гашуунсухайт-Ганцмод" боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагатайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индэрээс сануулсан юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бэхээ
Бэхээ

Цагаан сарын амралтыг сунгаж 10 хоног болгох нь монголын эдийн засаг,хөдөлмөрийн бүтээмжинд туйлын хортой.Учир архидалт хавтгаарна,хөгшчүүлд учирах эдийн засгийн хүндрэл улам нэмэгдэнэ,хүнсний бүтээгдэхүүний ашиггүй зардал нэмэгдэнэ.Харинч зарим бүх нийтийн амрал баярын өдрийг хасч цөөлмөөр байна.Тухайлбал ямарч утга учиргүй ИХ ДҮЙЧИН өдөр гэх мэт.

Холбоотой мэдээ

Back to top button