УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Шинэ Зуунмод хотын хуулийн өөрчлөлтийг шууд анхны хэлэлцүүлгээр эцэслэн батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.01.24/ хуралдаанаар, "Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх"-ийг хэлэлцэн дэмжсэн.

Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо шууд хуралдахад нэг ч гишүүн санал гаргаагүй, зүйл заалт бүрээр нь дэмжсэн. Иймд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар горимын санал гаргаж, "Нэгэнт бүх гишүүд нэг саналтай байгаа учраас энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя" гэсэн санал гаргаснаар, байнгын хорооны гишүүд дэмжсэн билээ.

Иймд үдээс хойших чуулганы хуралдаанаар "Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР НЬ эцэслэн батлая" гэсэн горимын санал гаргасныг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа.

Дэмжигдсэн тохиолдолд эцэслэн батлах санал хураалт явуулах юм.

Улмаар санал хураалтад 98 гишүүн оролцсоноос 57 нь зөвшөөрч, 41 гишүүн татгалзсан санал өгөв. Ингэснээс эцэслэн батлах санал хураалт явуулах нөхцөл бүрдсэн.

Эцэслэн батлах саналын томъёоллоор санал хураалт явуулахад 65 гишүүн буюу 66.3 хувийн саналаар дэмжигдлээ.

Харин дагаж мөрдөх журмын тухай хууль 62 гишүүний саналаар дэмжигдсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2025 16:06

Төв аймгаас сонгогдсон гишүүд дэмжсэн болуу, яасан бол,Батжарга л б�##�ай нтр татга лзсан байж мэднэ шүү.

Холбоотой мэдээ

Back to top button