Нийгэм мэдээ

Өнөө шөнө Завхан аймагт -48.8 хэм хүрч, хүйтэрнэ

2024 оны нэгдүгээр сарын 23-нд Завхан аймгийн Отгон суманд агаарын температур -48.8 градус хүрч хүйтэрсэн нь өнгөрсөн оны үнэмлэхүй бага температурын утгаар бүртгэгдсэн байна.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө тус бүс нутгаар дээрх утгад дахин хүрэх урьдчилсан төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч маргаашаас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа юм.

Иймд зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button