Нийгэм мэдээ

Х.Баасанжаргал: Уяачдын лобби улс төрд асар өндөр гэдгийг харж болно

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Хурдан морины” уралдааны талаар өнөөдөр /2025.01.27/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Жил болгон уяачид хаврын уралдааныг сэргээх талаар жагсаал, тэмцэл, гомдол санал гаргадаг. Уяачид УИХ-д хэрхэн нөлөөлдөг талаар иргэдэд мэдэгдэхийн тулд энэхүү мэдээллийг хийж байна. Бид нар аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах ёстой. Гэхдээ нөгөө талдаа улс төрчдийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой.

Ялангуяа өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалын үед "Уламжлалаа эвдэх гэсэн, өв соёлоо устгах гэсэн хүмүүс их байна" гэж мэдээллээ. Миний хувьд энэ бол уламжлал биш юм аа гэдгийг баталж хэлмээр байна. Үүнийг шүүх болон архивын ерөнхий газрын баримтаар тогтоосон. Өөрөөр хэлбэл 2004 оноос хойш албан ёсоор хаврын уралдаан болдог болсон.

Тэгэхээр товчхондоо 15 жилийн түүхтэй тэмцээн уралдаан юм. Бид нар энэ 15 жилийн түүхтэй уралдааныг яагаад өв уламжлал болгож тэмдэглэж байгаа юм бэ. Бид яагаад үүнийг өв уламжлал болтол нь ойлгосон байна вэ, гэхээр үүнд улстөрчид буруутай. Эргээд түүх сөхөж харвал 2004, 2005 онд энэ уралдаан ЗГ-ын тогтоолтой зохион байгуулагддаг болсон. Учир нь гэвэл ЗГ-ын зөвшөөрсөн уралдаанд уяач оролцох юм бол цол чимгийг нь олгодог. Ийм хуультай. Тэгэхээр энэ хуулийн дагуу бид хууль ёсоор хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн гэсэн үг. 2019 онд У.Хүрэлсүх ерөнхийлөгч ерөнхий сайд байх үед тавдугаар сар хүртэл сунгаан тэмцээн уралдаан зохион байгуулахгүй гэсэн тогтоол гаргасан.

Хэдий ийм тогтоол гарсан ч гэлээ 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хөдөө орон нутагт хууль зөрчсөн хэвээр байна. 2024 онд миний бие сонгуульт ажилд оролцсон. Хөдөө орон нутгийн нэр хүндтэй гэх уяачид, “Хэрвээ та нар энэ сонгуульд гаръя, гэж бодож байвал, хаврын уралдааныг сэргээ” гэж байсан. Мөн та бүхний санаж байгаачлан өнгөрсөн жил ерөнхий сайд уяач нартай хамт суугаад нэвтрүүлэг хийж байсан. Тус нэвтрүүлэгтээ энэ хаврын уралдааны талаар сэргээж ярьж байсан.

Үүнээс уяачдын лобби улс төрд асар өндөр гэдгийг харж болно .

Мөн насанд хүрэгчид өөрсдөө морио унаад явж болохыг бид амралтын өдрийн жагсаалаас харсан. Тэгэхээр насанд хүрэгчид яагаад өөрсдөө өв уламжлалаа түгээж болохгүй гэж. Яагаад адуучин тэмцээн зохион байгуулж болохгүй гэж. Үүнийг бодолцох хэрэгтэй.

Олон өдрийн сунгаан, бэлтгэлтийн цаана хүүхдийн сурах хүсэл мөрөөдөл хохирч байдаг. Уяачид амьдралын түвшин доогуур хүүхдүүдээр морио унуулж, түүгээрээ хүүхэд халамжилж байна гэж ам хаасаар ирсэн. Бид мэдээж моринд хайртай. Гэхдээ хүүхдийн эрхийг зөрчиж, хүнд байдалтай байлгамааргүй байна. Шинэчлэгдэх хэрэгтэй.

Би УИХ-ын танхимд сууснаасаа хойш олон зүйлийг харлаа. Та бүхэн санаж байгаа бол Монголын морин спорт уяачдын холбооны хурал төрийн ордонд болсон. Яагаад тэд нар төрийн ордонд хурлаа хийж байгаа юм бэ. Яагаад түүнд нь улстөрчид оролцож байгаа юм бэ. Хаврын морин уралдааныг сэргээе үүгээрээ дамжуулж бүсчилсэн хөгжлөө сэргээе гэдэг санаагаар лоббигоо хийх болсон. Түүнчлэн уяачид "Go Mongolia" зэрэг аялал жуулчлалын чухал арга хэмжээнүүдтэй уялдуулж, Засгийн газрын бодлого шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй" гэв.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уламбаяр
Уламбаяр

Маш зөв овоо доо УИХаар дүүрэн уяачид сууж байгаа хүүхдийн амь тэдэнд юу ч биш

Зочин
Зочин

Дэмжиж бна хэдэн мөнгөтэй нөхөдийн гайхуулалт шүү дээ

Зочин
Зочин

Гишүүнээ дэмжиж бна. Хүүхдийн амины үнэтэй адуу мал уралдаан, наадам, өв уламжлал бх ёсгүй. Эцсээ хүртэл яваарай. Баярлалаа

хүннү
хүннү

Баасанжаргал гишүүнийг дэмжиж байна. Хэдэн эрлийз адуу давхиулхад уламжлал, өв соёл огт падгүй. Монгол уламжлал, өв соёлтой холих хэрэггүй. Хаврын морин уралдаан нэрээр хүүхэд тамалсан баячуудын зугаа цэнгэлийг зогсоо.

Зочин
Зочин

Урьд цагт малч хичээнгvй, малдаа vнэнээс зөөлөн энэрэнгvй харьцдаг хvмvvс байдаг байжээ. Манай авга ах (1918 оны) сайн уяач, малч хvн байсан. Багадаа уясан морийг нь наадамд унаж л байлаа. Хурдан морь унах талаар маш нарийн дэг журам хэлдэгсэн. Жишээ нь, морины цавь руу ташуурдаж болохгvй, давхиж явахад нь хvvхэд 2 тийш биеэ савлаж болохгvй, гараа өргөж сарвалзаж далбаганаж болохгvй, тип тап гэж огцом хөдөлж цочоож болохгүй г.м. Миний л мэдэхээр 1950-1960-аад онд өвөл, хавар морь уралдуулдаггүй байсан. Тэр байтугай намар орой хайлган цагаар малыг ширүүн хөөж туух хориотой, тарган морийг бол хөлөртөл давхиж болохгүй, өвөл морь эмээллэхдээ хөлстэй хөлдүү тохом тохдоггүй, хөлрөөд ирсэн морийг нэмнэж жиндэхээс сэргийлдэг, тэр ч бүү хэл өвөл хөлдүү төмөр амгайвч аманд хийхгүй ногтлох маягаар хазаарладаг хүн байсан, аавын маань ах!!!

Зочин
Зочин

Ийм юманд өөрийгээ хавчуулж хараалын бай болж байхын хэрэггүй л байсым доо ! Чи лав л дахиад сон гогдох чинь өнгөрлөө. Яруу найрагч Мөнхбат гээд нэг боловсрол тун тааруу нэг эр яг чам шиг ингэж байгаад л хугацаагаа ч дуусгалгүй талийсан, чи аягүй л бол түүний хойноос явна доо !
Ер нь чи хирээ мэдэх хэрэгтэй ш дээ, ийм өндөр лоб битой юманд хүзүүгээрээ зүтгэж хавчуулах хэрэггүй байсым, чи одоо өнгөрсөн !

Зочин
Зочин

ЭНЭ НЭГ ХААНАХЫН ХААНААС ГАРААД ИРСЭН ПОПД БЭЭ ХҮҮХДИЙН АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНД ЭРХИЙГ ХАМГААЛАЯ ГЭЖ БАЙГАА БОЛ АВТОМАШИНЫ ОСОЛ АВААРЫГ НЭН ТҮРҮҮНД БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ ТЭРНЭЭС БИШ АДУУ БИШ

Холбоотой мэдээ

Back to top button